Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Netflix gaming бодлогоо өргөжүүлж Night Studio-ийг худалдан авлаа

Стрийминг үйлчилгээ, контэнтийн зах зээлийн том тоглогч Netflix хэдэн жилийн өмнөөс gaming салбарт анхаарлаа хандуулна гэдгээ зарласан. Тэдний зах зээлийн гол өрсөлдөгч нь тоглоом хөгжүүлэгчид болон Fortnite гэж мэдэгдэж байсан нь тодхон. Түүний дараагаас ээлж дараалан gaming салбарын чадварлаг мэргэжилтнүүд, удирдах албаны хүмүүсийг эгнээндээ элсүүлж эхэлсэн билээ. Мөн өмнө байгаагүй шинэ ажлын байруудыг бий болгож, түүн дээрээ gaming салбарын туршлагатай эрхмүүдийг томилж эхлээд байгаа.

Тэгвэл Netflix-ийн уг бодлогын дараагийн алхам нь gaming студи худалдан авсан явдал байлаа. Тэдн Oxenfree хэмээх Steam-ийн тоглоомыг хөгжүүлсэн Night Studio-ийг өөрсдийн болгосон байна. Night Studio нь 2014 онд Disney-д ажиллаж байсан game дизайнер Sean Krankel санаачлагаар үүсгэн байгуулагдаж байжээ.

Энэхүү нэгтгэл нь Netflix-ийн хувьд тоглоомы хөгжүүлэгч компанийг эгнээндээ нэгтгэсэн анхны тохиолдол нь болж байна. Эхний төлөвлөгөөгөөр Netflix-ийн subscription-д уг тоглоомыг ямар ч зар сурталчилгаа болон бусад саадгүйгээр тоглох нөхцөл багтаж байгаа аж. Netflix одоогоор контэнтийн талаас зарим тоглоом хөгжүүлэгчидтэй хамтран тэдгээрийн баримтат контэнт, бүрэн хэмжээний кино, цуврал зэргийг гарган ажиллаж байгаа. Харин өөрсдийн гэсэн тоглоом хөгжүүлэгч студитэй болж байгаа нь том мэдээ болж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img