Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Netflix одооноос gaming, esports руу анхаарлаа хандуулна

Дэлхийн хамгийн алдартай стрийминг үйлчилгээ болох Netflix одооноос gaming болон esports контэнтуудад үлэмж анхаарал хандуулах нь тодорхой боллоо. Өмнө нь хэд хэдэн баримтат киног Netflix Originals-даа багтааж байсан тэд саяхнаас бүрэн хэмжээний кино, цувралуудыг төлөвлөх болсон. Үүний нэг жишээ нь DOTA2: Dragon’s Blood бөгөөд нэг бүлгийг амжилттай цацаад байгаа юм. Саяхан уг бүтээлтэй холбогдуулан Battle Pass дээр Dragon’s Blood-ийн гол дүр Davion-ийн сонголт Dragon Knight баатар дээр орж ирсэн. Энэ нь Netflix хэрхэн тоглоом хөгжүүлэгчидтэйгээ уялдаатай ажиллаж эхэлсэнийг харуулна.

Тэд цаашлаад өөр олон алдартай тоглоом хөгжүүлэгч компанитай хамтран ажиллах бөгөөд дэлхийн алдартай тоглоомууд дээр контэнтууд бүтээх сонирхолтой байна. Одоогоор тэднийг хэд хэдэн том тоглоомтой харилцаа үүссэн гэх албан бус мэдээллүүд байгаа ба үүний нэг нь Apex Legends юм.

Саяхан мөн уг үйл явдлыг батлах зүйл болж Netflix шинээр Gaming Development захирлын албан тушаалыг гаргаж Facebook болон EA Games-д захирлаар ажиллаж байсан Mike Verdu-ийг тухайн албан тушаалд томилжээ.

Netflix 2019 онд Gaming-д анхаарна гэдгээ албан ёсоор зарлаж байсан. Тэд тухайн үед хүчээ авч байсан Fortnite-ийг гол өрсөлдөгчөө хэмээн харж буйгаа илэрхийлж, HBO-оос илүү хүчтэй өрсөлдөгч гэж зарлаж байлаа. Тэр үеэс Netflix-ийн gaming салбар дахь төлөвлөгөө, ажлууд эхэлсэн бөгөөд одооноос бүр эрчимжих төлөвтэй байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img