Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Na`Vi алдарт Puma-тай хамтран ажиллана

Украйны испортын хамгийн том байгууллага Natus Vincere дэлхийн спорт хувцас үйлдвэрлэлийн акулуудын нэг Пуматай хамтран ажиллахаар болсоноо зарлалаа. Тэд гурван жилийн турш хамтран ажиллах бөгөөд хамгийн түрүүнд шинэ загварын өмсгөл үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.

Пума Na`Vi-ийн албан ёсны найм дахь хамтран ажиллагч байгууллага болж байгаа юм. Тэд Пумагаас гадна Logitcech G, Monster Energy гэх мэт дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг билээ.

Энэхүү хамтын ажиллагааны талаар NaVi-ийн Маркетинг хариуцсан захирал Олександр Павленко хэлэхдээ : “Испортын хүрээлэлд Na`Vi гэдэг нэрийг сонсоогүй хүнийг олно гэдэг тун хэцүү. Яг үүн шиг спортын ертөнцөд Пума гэдэг брэндийг сонсоогүй хүн олох хэцүү. Олон жилийн түүхтэй ийм нэр хүндтэй компанитай хамтран ажиллахаар болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг.” хэмээжээ.

Тун удахгүй Na`Vi-ийн шинэ өмсгөл бэлэн болох бөгөөд албан ёсны веб дээр нь зарагдах болно гэдгийг тэрээр мөн нэмж хэлсэн юм.

  • Түлхүүр үгс:
  • NaVi

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img