Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    PUBG mobile төрлийн STALWART esports баг Өмнөд Азийн бүсийн 2022 оны хаврын шалгаруулалтад түрүүллээ.

    Stalwart esports баг PMPL Өмнөд Азийн бүсийн Хаврын шалгаруулалтад түрүүлж $18500 шагналын эзэд болжээ. 

    Нийт 3 долоо хоногийн турш болсон Зүүн Азийн Хаврын тэмцээнд Монгол улсын Seal esports, Stalwart esports, IHC, Savage esports багууд оролцсоноос 

    Stalwart esports баг PMPL Өмнөд Азийн бүсийн Хаврын шалгаруулалтад түрүүлж $18500 шагналын эзэд болжээ. 

    Stalwart esports баг 1-р байр $18,500
    IHC esports баг 4-р байр, $11,500
    SEAL esports баг 7-р байр, $10,750
    Savage esports баг 15-р байр, $6,000 шагнал авлаа. 

    STALWART esports багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

    • Jargalsaikhan “Senator” Batkhurel
    • Bilguutei “skryyy” Bayasgalan
    • Burenbayar “TOP” Altangerel
    • Unubold “pikA” Erkhembayar
    • Suhbat “Action” Galtsalam
    Stalwart esports

    Тэмцээний эхний 10 баг,  Пакистан улсын шалгаруулалтаас гарсан 6 багтай хамт 5-р сард болох Өмнөд Азийн бүсийн Хаврын улирлын аваргын тоглолтод өрсөлдөнө. Аваргын тоглолтын хугацаа, шагналын сан тодорхойгүй байна. Аваргын төлөө өрсөлдөх багууд:

    • STALWART ESPORTS -Монгол улсын баг, Өмнөд Азийн бүс
    • Deadeyes Guys-Непал улсын баг, Өмнөд Азийн бүс
    • Trained To Kill -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс
    • IHC ESPORTS- Монгол улсын баг, Өмнөд Азийн бүс
    • JyanMaara Esports -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс
    • Skylightz Gaming -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс
    • SEAL ESPORTS- Монгол улсын баг, Өмнөд Азийн бүс
    • DRS Gaming -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс
    • HIGH VOLTAGE Непал улсын баг, Өмнөд Азийн бүс
    • PHANTOM ESPORTS, Пакистаны Хаврын шалгаруулалтаас 
    • 52xRage esports, , Пакистаны Хаврын шалгаруулалтаас
    • Team TUF, Пакистаны Хаврын шалгаруулалтаас
    • SALTxi8 esports, Пакистаны Хаврын шалгаруулалтаас
    • The Grounders, Пакистаны Хаврын шалгаруулалтаас
    • R3GICIDE, Пакистаны Хаврын шалгаруулалтаас
    • Free Style, Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    Өмнөд Азийн бүсэд Афганистан, Бангладеш, Бутан, Энэтхэг, Мальдив, Непал, Пакистан, Шри Ланк гэсэн 8 улс багтдаг. 

    Сүүлийн шатанд шалгарсан 16 багийг онооны байдлаар үзүүлбэл:

    1. Stalwart Esports – 234 оноо
    2. Deadeyes Guys – 215
    3. Trained 2 kill – 212
    4. IHC Esports – 209
    5. JyanMaara – 158
    6. Skylightz Gaming – 155
    7. Seal Esports – 138
    8. DRS Gaming – 135 Непал 
    9. High Voltage – 120
    10. Phanton Esports – 107
    11. Raw Esports – 100
    12. 7Sea Esports – 92
    13. Vibes Esports – 88
    14. ElementriX – 81
    15. Savage Esports – 56
    16. Venom Legends – 52

    PMPL- PUBG Mobile Pro League South Asia Week 3

    PUBG Mobile Pro League – South Asia бүсийн Super Weekend гурав дахь долоо хоногийн тоглолтонд 

    • Seal esports 166
    • Stalwart esports 133
    • IHC 105
    • Savage esports 106 оноотой байна. 

    Нийт 3 долоо хоногийн Super Weekend-ийн оноогоор эхний 16 баг South Asia бүсийн төгсгөлийн тоглолтод шалгарах юм. Төгсгөлийн шат 4-р сарын 22-24-ны өдрүүдэд явагдана.Харин Монгол улсаас оролцож буй багууд бүгд энэхүү төгсгөлийн шалгаруулалтад өрсөлдөнө. Монгол улсын багуудын нийт онооны байдал

    • Seal esports 539
    • Stalwart 466
    • IHC esports 430
    • Savage esports 306 

    PMPL- PUBG Mobile Pro League South Asia Week 2

    PUBG Mobile Pro League – South Asia бүсийн Super Weekend хоёр дахь долоо хоногийн тоглолтонд манай улсын SEAL Esports, Stalwart Esports, IHC Esports багууд маань эхний 3-т жагсаж байна. Харин эхний долоо хоногт 13-р байранд байсан SAVAGE eSPORTS баг 8-р байр руу дэвшлээ.

    PMPL- PUBG Mobile Pro League South Asia Week 1

    PMPL- PUBG Mobile Pro League тэмцээний Өмнөд Азийн бүсийн тэмцээний эхний долоо хоногийн тэмцээн өндөрлөлөө. 

    PMPL SA SW1-ийн дүнг танилцуулбал:

    Stalwart Esports, IHC Esports, SEAL Esports багууд маань эхний SW1-д ээлж дараалан гайхалтай тоглолтууд үзүүлснээр тэмцээний эхний 3-т жагсаж байна.  Тэмцээнийг нийт 46 өрсөлдөгчөө  намнасан (kill) тоогоор Action Gaming тэргүүлсэн хэвээр байгаа бол 2-10-р байрны тоглогчид энэ тоогоор тун ойролцоо жагсаж байна. Харин хамгийн их хохирол учруулсан тоглогчоор TOP PUBGM тасархай тэргүүлж байна. 

    PMPL- PUBG Mobile Pro League тэмцээний Өмнөд Азийн бүсийн тэмцээнд багууд 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд 3 долоо хоногийн турш оноо цуглуулах байдлаар өрсөлдөж, долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт тухайн долоо хоногийн Super Weekend тоглолтод шалгарахын төлөө тоглоно. 

    Дараах 20 баг 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд өрсөлдөнө. 

    1. SEAL ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    2. IHC ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    3. STALWART ESPORTS -Монгол улсын баг (урилгаар) 
    4. SAVAGE ESPORTS-Монгол улсын баг (шалгаруулалтаар)
    5. Da Atrax Esports
    6. Deadeyes Guys-Непал улсын баг
    7. Vibes Esports -Непал улсын баг
    8. Skylightz Gaming -Непал улсын баг
    9. Trained To Kill -Непал улсын баг
    10. A1 eSports-Бангладеш улсын баг
    11. 1952
    12. RAW Esports
    13. HIGH VOLTAGE
    14. DRS Gaming -Непал улсын баг
    15. JyanMaara Esports -Непал улсын баг
    16. 7Sea Esports -Непал улсын баг
    17. TRZ ESPORTS
    18. ElementriX-Непал улсын баг
    19. Venom Legends -Бангладеш улсын баг
    20. PHANTOM ESPORTS

    Тэмцээний шууд дамжуулалтыг зохион байгуулагчийн YouTube сувгаар, монгол дээр Caster Tuvshuun, Tami, Inam, Wise нарын сувгуудаас үзэж болно. 

    2021 оны 6-р сард болсон PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 3 баг оролцож, Astra Academy баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган долларын эзэн болжээ.

    Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл медальт, Zeus Esports баг, харин 5-р байрт Apes Inc орсон түүхтэй.

    Эх сурвалж: esportsnews.mn PUBG Mobile Mongolia, Caster Tuvshuun Official, Seal esports, Stalwart esports, liquipedia.org

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу