Ням, 10 сар 2, 2022
Бусад

    South Asia Spring 2022-ийн (PMPL SA Week 1) эхний 7 хоногийн мэдээ

    PMPL Өмнөд Азийн бүсийн тэмцээний эхний 7 хоногийн (PMPL SA Week 1) тэмцээн өндөрлөлөө. 

    PMPL SA Week 1-ийн дүнг танилцуулбал:

    Stalwart Esports, IHC Esports, SEAL Esports багууд PMPL SA Week 1д ээлж дараалан гайхалтай тоглолтууд үзүүлснээр тэмцээний эхний 3-т жагсаж байна.  

    Тэмцээнийг нийт 46 өрсөлдөгчөө  намнасан (kill) тоогоор Action Gaming тэргүүлсэн хэвээр байгаа бол 2-10-р байрны тоглогчид энэ тоогоор тун ойролцоо жагсаж байна. Харин хамгийн их хохирол учруулсан тоглогчоор TOP PUBGM тасархай тэргүүлж байна. 

    Super Weekend 2-д шалгарах тоглолтууд 4-р сарын 5,6-нд явагдана. 

    Эх сурвалж: PUBG Mobile Mongolia, Caster Tuvshuun Official 

    PMPL– PUBG Mobile Pro League тэмцээний Өмнөд Азийн бүсийн тэмцээнд багууд 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд 3 долоо хоногийн турш оноо цуглуулах байдлаар өрсөлдөж, долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт тухайн долоо хоногийн Super Weekend тоглолтод шалгарахын төлөө тоглоно. 

    Дараах 20 баг 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд өрсөлдөнө. 

    1. SEAL ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    2. IHC ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    3. STALWART ESPORTS -Монгол улсын баг (урилгаар) 
    4. SAVAGE ESPORTS-Монгол улсын баг (шалгаруулалтаар)
    5. Da Atrax Esports
    6. Deadeyes Guys-Непал улсын баг
    7. Vibes Esports -Непал улсын баг
    8. Skylightz Gaming -Непал улсын баг
    9. Trained To Kill -Непал улсын баг
    10. A1 eSports-Бангладеш улсын баг
    11. 1952
    12. RAW Esports
    13. HIGH VOLTAGE
    14. DRS Gaming -Непал улсын баг
    15. JyanMaara Esports -Непал улсын баг
    16. 7Sea Esports -Непал улсын баг
    17. TRZ ESPORTS
    18. ElementriX-Непал улсын баг
    19. Venom Legends -Бангладеш улсын баг
    20. PHANTOM ESPORTS

    Super Weekend-д 16 баг оролцох эрхээ авч, нийт 3 долоо хоногийн Super Weekend-ийн оноогоор эхний 16 баг South Asia бүсийн төгсгөлийн тоглолтод шалгарах юм. Финалын шат 4-р сарын 22-24-ны өдрүүдэд явагдана.

    Шагналын сан: $150,000

    1-р байр: 10,000 доллар

    2-р байр: 6,500 доллар

    3-р байр: 5,000 доллар

    Тэмцээний MVP: 1000 доллар

    Тэмцээний шууд дамжуулалтыг зохион байгуулагчийн YouTube сувгаар, монгол дээр Caster Tuvshuun, Tami, Inam, Wise нарын сувгуудаас үзэж болно. 

    2021 оны 6-р сард болсон PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 3 баг оролцож, Astra Academy баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган долларын эзэн болжээ.

    Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл медальт, Zeus Esports баг, харин 5-р байрт Apes Inc орсон түүхтэй.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу