Ням, 10 сар 2, 2022
Бусад

    PMPL SA SW2 буюу  хоёр дахь 7 хоногийн тоглолтын талаархи шуурхай мэдээ

    PMPL SA SW2 хоёр дахь долоо хоногийн тоглолтонд манай улсын SEAL, Stalwart, IHC багууд эхний гурван байрт,  13-т байсан SAVAGE eSPORTS баг 8-р байрт орж байна.

    Харин PMPL SA SW2 тоглолтын үеэр техникийн саатал гарч, тамирчдын тоглолтонд нөлөөлсөн гэж үзэн зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтуудыг дахин явуулж магадгүй.

    PMPL South Asia 2022 (PMPL SA SW2) тэмцээнд оролцож байгаа Монгол улсын Seal Esports багийн Нүүр Номын хуудсанд бичсэнээр

    “PMPL South Asia 2022 – Super Weekend 2-ын 3 дахь өдрийн 1 болон 4 дэхь тоглолтуудын оноог тэглэж маргааш буюу 4-р сарын 14-нд 20:55 цагаас тус 2 тоглолтыг дахин явуулахаар болсоныг албан есоор мэдэгдэж байна.  Шалтгаан: Тоглолтын явцад техникийн асуудал үүсч тоглогчдоос шалтгаалаагүй алдаанууд гарсан учраас шударга өрсөлдөөн болж чадаагүй” гэж мэдэгджээ. 

    Image: Seal esports. PMPL SA SW2
    Image: Seal esports.

    PMPL SA SW2 -ийн дүнг танилцуулбал:

    PUBG Mobile Pro League – South Asia бүсийн Super Weekend хоёр дахь долоо хоногийн тоглолтонд (PMPL SA SW2) манай улсын SEAL Esports, Stalwart Esports, IHC Esports багууд маань эхний 3-т жагсаж байна. Харин эхний долоо хоногт 13-р байранд байсан SAVAGE eSPORTS баг 8-р байр руу дэвшлээ.

    PMPL SA SW1-ийн дүнг танилцуулбал:

    Stalwart Esports, IHC Esports, SEAL Esports багууд маань эхний SW1-д ээлж дараалан гайхалтай тоглолтууд үзүүлснээр тэмцээний эхний 3-т жагсаж байна.  Тэмцээнийг нийт 46 өрсөлдөгчөө  намнасан (kill) тоогоор Action Gaming тэргүүлсэн хэвээр байгаа бол 2-10-р байрны тоглогчид энэ тоогоор тун ойролцоо жагсаж байна. Харин хамгийн их хохирол учруулсан тоглогчоор TOP PUBGM тасархай тэргүүлж байна. 

    Эх сурвалж: PUBG Mobile Mongolia, Caster Tuvshuun Official 

    PMPL- PUBG Mobile Pro League тэмцээний Өмнөд Азийн бүсийн тэмцээнд багууд 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд 3 долоо хоногийн турш оноо цуглуулах байдлаар өрсөлдөж, долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт тухайн долоо хоногийн Super Weekend тоглолтод шалгарахын төлөө тоглоно. 

    Дараах 20 баг 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд өрсөлдөнө. 

    1. SEAL ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    2. IHC ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    3. STALWART ESPORTS -Монгол улсын баг (урилгаар) 
    4. SAVAGE ESPORTS-Монгол улсын баг (шалгаруулалтаар)
    5. Da Atrax Esports
    6. Deadeyes Guys-Непал улсын баг
    7. Vibes Esports -Непал улсын баг
    8. Skylightz Gaming -Непал улсын баг
    9. Trained To Kill -Непал улсын баг
    10. A1 eSports-Бангладеш улсын баг
    11. 1952
    12. RAW Esports
    13. HIGH VOLTAGE
    14. DRS Gaming -Непал улсын баг
    15. JyanMaara Esports -Непал улсын баг
    16. 7Sea Esports -Непал улсын баг
    17. TRZ ESPORTS
    18. ElementriX-Непал улсын баг
    19. Venom Legends -Бангладеш улсын баг
    20. PHANTOM ESPORTS

    Super Weekend-д 16 баг оролцох эрхээ авч, нийт 3 долоо хоногийн Super Weekend-ийн оноогоор эхний 16 баг South Asia бүсийн төгсгөлийн тоглолтод шалгарах юм. Финалын шат 4-р сарын 22-24-ны өдрүүдэд явагдана.

    Шагналын сан: $150,000

    1-р байр: 10,000 доллар

    2-р байр: 6,500 доллар

    3-р байр: 5,000 доллар

    Тэмцээний MVP: 1000 доллар

    Тэмцээний шууд дамжуулалтыг зохион байгуулагчийн YouTube сувгаар, монгол дээр Caster Tuvshuun, Tami, Inam, Wise нарын сувгуудаас үзэж болно. 

    2021 оны 6-р сард болсон PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 3 баг оролцож, Astra Academy баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган долларын эзэн болжээ.

    Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл медальт, Zeus Esports баг, харин 5-р байрт Apes Inc орсон түүхтэй.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу