15.1 C
Ulaanbaatar
Даваа, 5-р сар 1, 2023

Дахиад л…

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын цахим спортын тухай багахан зүйл бичих гэж байна аа. 

Гадаадын багт одоогийн байдлаар 4 тамирчин тоглож байгаа юм байна. Энхтайван буюу Machinegun  Eclipce-д, Kabal, Dobu нар  5power-д, Erkast Австралийн Grayhound багт. Хавтгай болсон дэлхий дээр миний Монголын гэж бодож явсан тамирчин нэг л мэдэхэд өөр улсын, өөр багийн тамирчин болоод байна. Сайн тамирчин учраас л тэр шүүдээ.

Хэдхэн хоногийн өмнө Б.Одбаяр ESL (Electronic Sport League)- спортын сувгийн Монгол дахь албан ёсны тайлбарлагч боллоо. Бас л хэдэн жилийн хөдөлмөр. Миний мэдэхийн тоглолт дамжуулах эрхээ авах гэж нэлээн юм болсон.

“Electronic sports Mongolia-New Meta” гээд нүүр номын хуудас бий. Энэ спортын талаар байнга мэдээлэл гаргадаг. Мэдээ, мэдээлэл аваад орчуулаад бичих, олон улсын нэртэй багууд, тамирчид, тоглолтын арга барилын талаар анализ гэдэг чинь үнэндээ нөр их ажил. Саяхнаас эхэлж МҮОХ-ны “Mongolian Sport Magazine”-д сар бүр мэдээллээ нийтэлж байхаар болж байна лээ.

Миний байнга бичээд байдаг мэргэжлийн баг The Mongolz Австралид тоглох эрхээ авлаа. Амархан олдсон амжилт биш.

Эмэгтэйчүүдийн “Anticlockwise” гээд баг байна. Хэдэн сарын өмнө Хятадад олон улсын тэмцээнд оролцоод ирлээ. Тоглолтын талаарх сэтгэгдлүүдийг уншихад магтаж сайшаасан комментууд зөндөө зөндөө.

Тоглоомын газруудын хувьд хурдтай интернэт, хүчтэй компьютер, тохитой орчин, дэг журам гээд стандарт нь өөрчлөгдөж байна.

Энэ залуучууд улсаас, төр засгаас (бүүр байхгүй), биднээс дэмжлэг байхгүй. Санхүүгийн дэмжлэг бол ёстой гонжийнжоо, сэтгэл санааны дэмжлэг гэж саналтгүй, цалин гэж түй ч байхгүй. Тийм ч учраас сайн тамирчдаа гадагшаа алдаж эхэлж байна. Иймэрхүү л байдалтай байна даа.

Гэтэл цаана чинь айлын хүүхдүүд айхтар гэж яана. Вакум орчинд бэлтгэлээ хийдэг, 4-5 дасгалжуулагчтай (тоглолтын, тактикийн, газрын зургийн, зэвсгийн гэх мэт) сэтгэл зүйчтэй, хэвлэлийн төлөөлөгчтэй, хоол ундыг нь тохируулдаг хүнтэй, бичиг цаасны ажлыг нь хийдэг нарийн бичигтэй, хуульчтай, зөвлөхтэй, бэлтгэл хангагч тамирчинтай, цалин цаваг ч гэж өндөр.

Энэ чинь зүгээр нэг PC тоглоом бишээ, СПОРТ болчхоод байна шүү дээ л гэж хэлэх гэсэн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here