Ням, 11 сар 27, 2022
Бусад

    “Mongolian duo« өөр өөр багт тоглох боллоо.

    Монголын  цахим спортын мэргэжлийн баг, тамирчдын дунд солилцоо явагдаж CS:GO-ийн түүхэнд “Mongolian Duo« гэж алдаршсан тамирчид өөр багуудад тоглох боллоо.

    Checkmate баг Renewal багаас Г.Есөнтөмөр “nin9”, Б.Бат-Энх “kabal” нарыг худалдан авчээ. Одоогийн байдлаар гэрээний заалт, дүн тодорхой биш ч Монголын цахим спортын түүхэнд мэргэжлийн тамирчдыг албан ёсоор “худалдан авч” байгаа эхний жишээ юм. 

    CS:GO-ийн тавцанд Монгол улс төдийгүй олон улсад “Mongolian duo” гэж алдаршсан dobu, kabal нар олон жилийн турш гадаад дотоодын багт хамт тоглож байсан билээ. 

    Өнөөдрийн байдлаар Team Checkmate үндсэн бүрэлдэхүүнээ зарлаж 2022.01.18-01.24-нд болох FunSpark ULTI 2021 тэмцээний Grand Final-д Европ бүсийн 8 багтай өрсөлдөнө. 

    Б.Гарьдмагнай “bLitz”

    М.Содбаяр “techno4K”

    Б.Баатархүү “Bart4k”

    Б.Бат-Энх “kabal”

    Г.Есөнтөмөр “nin9”

    Дасгалжуулагч: Б.Эрдэнэдалай “maaRaa”

    The Black Company баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулан Checkmate багаас cool4st, Renewal багаас NEUZ (standin) нарыг авлаа.

    Харин тэдний оронд MagnumZ болон starDUST нар багаасаа гарч буй юм.

    Ийнхүү The Black Company багийн бүрэлдэхүүн:

    А.Мөнхболд “Senzu”

    Б.Аюуш “Mzinho”

    Г.Даваасүрэн “fury5K”

    Б.Содбилэг “cool4st”

    Н.Ууганбаяр “NEUZ” (standing) гэсэн тоглогчидтой боллоо.

    "Mongolian duo" өөр өөр багт тоглох боллоо. IMG 4708

    ARD MESA League S2 тэмцээнд оролцох боломжгүйгээ зарласан Renewal баг бүрэлдэхүүнээ зарлаагүй байна. 

    "Mongolian duo" өөр өөр багт тоглох боллоо. IMG 4707
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу