Лхагва, 10 сар 27, 2021
top banner

Моbile Legends-ийн Монгол баг Positive Gaming Турк улсад бэлтгэлээ хангахаар боллоо

Монголын esport-ын нэгэн төлөөлөл Mobile Legends төрлийн Positive Gaming баг Турк улсын Истанбул хотод бэлтгэлийн байртай болж гурван сарын хугацаанд бэлтгэл хийхээр боллоо. 

Үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа тус баг нь Mobile Legends тоглоомын Монголын шилдэг баг бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд дотоодын долоон тэмцээнд оролцож бүгдэд нь тэргүүн байр эзэлсэн амжилттай. Ийнхүү тэд мобайл esport-ын төрлүүдээс хамгийн анх удаа гадаад улсад бэлтгэлийн байртай болсон Монгол баг болж байна.

Mobile Legends нь Дэлхий дахинаа 100 сая гаруй бүртгэлтэй тоглогчтой гар утасны тоглоом бөгөөд өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан нь 1 тэрбум төгрөг байжээ.

Моbile Legends-ийн Монгол баг Positive Gaming Турк улсад бэлтгэлээ хангахаар боллоо roster

Positive Gaming-ийн залуус гурван сарын хугацаанд мэргэжлийн тамирчил шиг бэлтгэл хийхийн зэрэгцээ, Европын тэмцээнүүдэд оролцож, цаашлаад Ази болон Дэлхийн аваргын эрхээ авахын төлөө хичээх юм.

Тус багийн Ерөнхий үйл ажиллагааг TechNomad Gaming esport-ын байгууллага харицан ажиллаж байна.

Багийн тоглогчид: 

Б. Бат: HORDE V3 (Marksman)

Ч. Эрдэнэмөнх: BEBEX (Support)

Б. Батболд: ETHANQQ (Tank)

Б. Мөнх-Эрдэнэ: EMPY (Offlane)

М. Энхбат: AIZN (Offlane)

М. Амармөрөн: FORBID (Mage)

Та бүхэн Монгол залуусаа дэмжиж тэдний Фэйсбүүк хуудсыг дагаарай.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img