Ням, 10 сар 24, 2021
top banner

Мобайл тоглоомын хамгийн өндөр шагналын сантай топ 5 тэмцээн

Энэ удаагийн нийтлэлээрээ бид Esport-ийн төрөлд тоглогчдын тоогоороо үлэмж дээгүүрт бичигддэг, gaming талбарт бүр ч илүү их хүнийг байлдан дагуулдаг мобайл тоглоомын ертөнцөөс хуваалцах гэж байна. Зарим төрлүүд нь дэлхийн испортын талбарт хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа ба энэ удаагий нийтлэлээр дэлхийн хамгийн өндөр шагналын сантай мобайл 5 тэмцээнийг танилцуулъя.

5. Free Fire World Series 2021

Free Fire-ийн дэлхийн аваргыг энэ жил Сингапурчууд оффлайн байдлаар зохион байгуулсан юм. Цар тахлын нөлөөгөөр 2020 онд онлайн горим руу шилжсэн уг тэмцээн энэ жил LAN хувилбараар эргэн ирэхдээ 2 сая долларын шагналын сантай эргэн ирсэн.

Free Fire World Series 2021 ийнхүү шагналын сангаараа CODM World Championship-ийн 2 сая долларын шагналын сантай тэнцсэн байна. Харин Free Fire-ийнхаа төрөлд дээд амжилтыг эзэмшиж байна.

Мобайл тоглоомын хамгийн өндөр шагналын сантай топ 5 тэмцээн FreeFire WorldSeriesSingapore 2021

5. Call Of Duty Mobile World Championship 2021

The Cally Of Duty Mobile World Championship тэмцээн нь мобайл төрөлд анхны 1 сая долларын шагналын санг авсан төрөл болж байлаа. Тэгвэл энэ жил шагналын сангаа давхар өсгөж 2 сая доллар болгосноор тэмцээнийхээ үнэ цэнийг дахин өсгөж чадсан юм.

Logo of Call of Duty Mobile World Championship 2021

4. Peacekeeper Elite League 2021 Season 3

PUBG Mobile дэлхийн аваргаасаа ч давсан шагналын сантай тэмцээн бол Хятадын Peacekeeper Elite League юм.

Хятадын зарим төрлүүдийн сонирхолтой тал нь заавал дэлхийн тэмцээн уралдаанд оролцох шаардлагагүй бөгөөд дотоодын өрсөлдөөндөө хүчтэй байх нь зарим талаар хангалттай байдаг. Шагналын сан нэр хүндээр ч дотоодын тэмцээн илүү байх тал бий. Энэ удаагийн Season 3-ийн шагнал доллараар 3,1 сая доллар хүрээд байгаа.

Peacekeeper Elite League

3. PUBG Mobile Global Championship 2021

Дэлхийн аваргаас давсан шагналын сантай гэсэн үү?Тэгвэл хариуг нь дэлхийн аваргын зүгээс хүчтэй өгч байгаа бөгөөд энэ жилийн шагналын санг 6 сая доллар хэмээн амлаад байна.

PUBG Mobile-ийн түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа гэдэг утгаараа өмнө жилүүдийнхээс ч олны анхаарлыг татна. Мэдээж өнгөрсөн жил та бүхэн Zeus Esports Clan Монгол улсаа төлөөлөн оролцож гуравдугаар байранд шалгаран Монгол түмнээ баясгаж байсныг сайн санаж байгаа биз ээ. Энэ удаад Монгол хөвгүүд 6 сая долларын тэмцээний аваргыг хүртэж чадах болов уу?

PUBG Mobile, PMGC 2021

2. Honor of Kings World Champion Cup 2021

Бидний өмнө дурдсан тоглоомууд бүгд Battle Royale төрлийн тоглоом байсан бол эхний хоёр байранд MOBA тоглоомууд бичигдэж байна. Үүний нэг нь Honor of Kings бөгөөд 7,7 сая долларын шагналтайгаар дэлхийн аварга нь зохион байгуулагдах болсоноор энэ жагсаалтын хоёрт бичигджээ.

Honor of Kings нь 2015 онд нээлтээ хийсэн бөгөөд анх League of Kings нэртэйгээр гарч байжээ. Гэвч Riot Games-ийн зүгээс гомдол гаргаж League of Legends гэдэг нэртэй ижилхэн утгатай гэдэг үүднээс Honor of Kings болгож өөрчилж байж. Тоглоомын ерөнхий агуулга бүтэц League of Legends-ээс санаа авсан гэхэд болно.

Honor of Kings World Champion Cup 2021

1. Arena of Valor World Cup 2022

Honor of Kings, PUBG Mobile-ийн адилаар дахин нэг Tencent-ийн тоглоом энэ жагсаалтанд багтаж байна. Тэр дундаа нэгдүгээр байранд дэлхийн аварга нь 8 сая долларын шагналын сантайгаар тэргүүллээ.

2022 дэлхийн аварга нь ийнхүү 8 сая долларыг амласнаар мобайл төрөлд түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байна. Arena Of Valor нь 2016 онд нээлтээ хийсэн бөгөөд Tencent-ийн TiMi Studios үндсэн хөгжүүлэгчээр ажиллаж, Garena мөн оролцсон байдаг.

Arena of Valor World Cup 2022, biggest esports prize pool

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img