Ням, 10 сар 24, 2021
top banner

Microsoft компани Discord-ийг худалдан авахад ойрхон байна

Технологийн дэлхийн гигант компани Microsoft Discord-ийг худалдан авахад бэлэн байгаа талаар Bloomberg мэдээллээ. Сүүлийн жилүүдэд залуучуудын сошиал харилцаа, коммюникэйшн тал дээр тэргүүлэх байр суурийг эзэлж буй Discord аппийн хувьд зарагдаж буй магадгүй гэсэн шуум гараад багагүй хугацааг үдэж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Discord-ийг худалдан авах нэрс дунд Microsoft орж ирсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

Худалдан авалтын үнийг 10 тэрбум доллар хэмээн Bloomberg мэдээлээд байгаа юм. Discord-ийн хувьд сарын 140 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд COVID-19-ийн үеэр voice chat-ийнх нь хэрэглээ маш хурдацтай өссөн билээ. Саяхан гарсан Clubhouse апп voice communication тал дээр дэлхий даяар хүчтэй байгаа боловч Discord-ийн олон талын хэрэглээ тал дээр хаана нь ч хүрэхгүй байгаа юм.

Discord-ийн хувьд энэ сард мөн Pinterest-ийн санхүү эрхэлсэн захирлыг өөрсдийн болгосон бөгөөд IPO гаргаж магадгүй гэсэн мэдээлэлтэй байсан. Гэвч Discord-ийн үүсгэн байгуулагч Жэйсон Ситрон уг мэдээллийг үгүйсгэж, хувьцаагаа олон нийтэд санал болгох бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img