Microsoft компани 68.7 тэрбум доллараар худалдан авах саналыг өнөөдөр болсон хурлаар Activision Blizzard-ын хувьцаа эзэмшигчид  дэмжлээ.

Энэхүү санал Call of Duty, World of Warcraft, Candy Crush зэрэг тоглоомуудыг бүтээгчийн нэгж хувьцааг нь 95 доллараар үнэлж байна гэсэн үг. Гэвч хөрөнгө оруулагчид хувьцаа яагаад Майкрософт компанийн санал болгосноос байнга доогуур үнээр арилжаалагдаж байгаад, монополийн эсрэг асуудлаас болж хэлцлийг цуцлах вий гэж санаа зовж байна.  Хэдийгээр өнөөдрийн санал хураалт нь Activision Blizzard болон Microsoft компани хоёрын хэлэлцээрт амжилтанд хүрэх чухал алхам боловч хэлэлцээрийг дахин хянах, зохицуулалтын асуудлууд байсаар байна. 

Microsoft компани

Хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь энэхүү саналыг дэмжсэнээр Microsoft компани-тэй хамтарч тоглогчиддоо илүү үнэ цэнийг бий болгож, тэдэнд ээлтэй байр суурьтай болж, ажилтануудад илүү их боломжийг олгож, зочломтгой, хүндэтгэлтэй, хүртээмжтэй ажлын байрыг бий болгонр гэж үзэж байна. Activision Blizzard  ажлын байран дахь бэлгийн дарамт, ажилтнуудаа ялгаварлан гадуурхсан асуудлаар 2021 оноос эхлэн шүүхэд дуудагдан, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. 

Activision Blizzard-тэй холбоотой асуудлаас болж  Microsoft компани худалдан авах санал нь зайлшгүй шаардлагатай “авралын од” мэт санагдаж байна. Санал болгож буй хэлцлийг 2023 оны долдугаар сараас өмнө дуусгаж, үүний дараа CEO Бобби Котик огцрох төлөвтэй байна.

Өнөөдөр болсон хурлаар Activision Blizzard-ын хувьцаа эзэмшигчид тус компанийг Microsoft компани 68.7 тэрбум доллараар худалдан авах саналыг дэмжлээ.

Бид энэ тухай өмнө бичиж байсныг эндээс уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу