Ням, 10 сар 24, 2021
top banner

Meta4pro Matchfixing хэрэгт холбогдлоо

DPC Eu Lower Division-д өрсөлдөж байсан Meta4pro баг matchfixing буюу тоглолт наймаалцах, тоглолтын үр дүнг тааруулсан хэргээр тэмцээнээс хасагдлаа. Тэдний хувьд тэмцээний эхний хоёр тоглолтондоо дараалан ялалт байгуулаад байсан хэдий ч сүүлийн тоглолтууд дээр дараалан хожигдол хүлээгээд байсан юм.

Ийнхүү уг тэмцээнийг зохион байгуулж буй Dreamhack буюу ESL Gaming-ээс шалгалт явуулахад Meta4pro багийн нэг тоглогч matchfixing хийсэн байж болзошгүй баримт олдсон тул тэднийг багаар нь тэмцээнээс хасч байгааг зарласан байна. Одоогоор тухайн тамирчин болон Meta4pro багт ямар нэгэн бан буюу хориг тогтоох нь шийдэгдээгүй байгаа бөгөөд энэ талаар ESIC, Valve зэрэг байгууллагуудтай харилцаж албан ёсны шийдвэрийг гаргахаар болжээ.

Lower Division-д европийн бүст өрсөлдсөн бүх багууд тэмцээний шагналын мөнгөөс тодорхой хувийг хүртэх хуваарьтай байсан ч Meta4pro багт шагналын мөнгөнөөс олгохгүй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Мөн ердөө хоёр сарын өмнө Хятадын алдар тамирчин, Newbee багийн Faith нь matchfixing хэрэгт холбогдож бүх насаараа Valve-ийн тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулсан билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img