Лхагва, 10 сар 27, 2021
top banner

Renewal-ийн эргэн ирэлт + D13-ийн тогтвортой форм + H4wk-ийн галзуурал

5 сарын 13-16 өдрүүдэд MESA буюу Монголын Электрон Спортын Холбооны цуврал тэмцээн болох MESA Pro Series #3 амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний аваргаар эхний цувралд түрүүлж байсан хуучнаар Tiger буюу одоогийн Renewal тодорлоо.Тэд финалын тоглолтонд D13 Esports багтай тунаж үлдсэн бөгөөд Best of 5 цувралд 3:2-ийн харьцаатайгаар ялалт байгуулж 2 сая төгрөгний эзэд болсон байна. Тухайн цувралд Renewal баг 2:0-ийн харьцаатайгаар хожигдож эхлүүлсэн ч 3 дараалан мап ялалт байгуулж аварга болсоныг онцлох нь зүйн хэрэг болов уу. Ингээд өрсөлдөөнөөр дүүрэн болсон MESA Pro Series #3-аар болсон зүйлсийг онцолж байна.

H4wk-ийн “галзуурал”

2990 нэртэй байхаас нь л багтаа үнэнчээр хүчин зүтгэж, өдийг хүртэл багтаа тоглож буй эрхэм бол Checkmate-ийн H4wk. Түүний хувьд анх 2990-ийн хамтаар гарч ирж байхдаа багийн лидерийн үүргийг гүйцэтгэж, олныг гайхашруулсан буудалтаараа биднийг баясгадаг байсан. Харин он цагийн явцад түүний роль ч өөрчлөгдөж, тоглолтын арга барил, багийн гишүүд өөрчлөгдсөн зэргээс хамаараад хуучны “хурц” тоглолттой H4wk-ийг бид харахаа болиод байсан юм.

Тэгвэл энэ тэмцээн дээр хуучны H4wk-ийг бид дахин харав. Итгэмээргүй гэмээр headshot-ууд, clutch тоглолтууд, мэдрэмжтэй үйлдлүүд, тогтвортой сайн тоглолт зэрэг нь яалтачгүй энэ тэмцээний чимгүүдийн нэг байлаа. Ялангуяа D13-ийн эсрэг хийсэн хагас шигшээ тоглолтыг онцлохгүй байхын аргагүй. Checkmate багийн хувьд эхний мап ялалт байгуулж, дараагийн Nuke дээр түрүүлж 15 раундад хүрч matchpoint гаргасан ч харамсалтай нь хожигдол хүлээсэн юм. Тэдний хувьд топ гурван багаасаа ганцаараа MPS тэмцээний аваргыг хүртэж чадсангүй. Гэхдээ тэмцээнээс тэмцээнд хамгийн сайн туршлагыг хуримтлуулж буйг нь онцлох нь зүйтэй.

May be an image of 10 people and text that says 'powered by IMESA RATE NIN9 CS G0 2021 TECHNO4K ROUX NEUZ KAZ BLITZ KABAL ewal 14MAY 01:30 PM RENEWAL DOBU KABAL NIN9- NEUZ RATE CHECKMATE H4WK- KAZ BLITZ -ROUX TECHNO4K powered by ARD'

D13 MPS тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэв

MPS #2 тэмцээнд аваргалаад байсан D13 Esports энэ удаад дахин аварга цолыг хүртэхэд хэдхэн раунд л дутлаа. Хагас шигшээд мөнхийн ривал гэж хэлж болох Checkmate-ийг маш хүндхэн байдлаас буулган авсан тэд финалд Renewal-ийг илүүрхэж эхэлсэн. Гэвч сүүлийн гурван мап дээр өөр дүр зураг харагдсан юм.

Гэхдээ тэд энэ тэмцээнд дэд байранд орсон хэдий ч нийлбэр дүнгээр MPS гурван цувралыг тэргүүлж чадлаа. D13 эхний тэмцээнд хагас шигшээгээс тэмцээнээ өндөрлүүлсэн бол хоёр дахь тэмцээнд аваргалж, сүүлийн тэмцээнд дэд байранд орсон юм. Ингэснээр нийлбэр оноогоор бүх багаа тэргүүлж MESA League тэмцээний эрхийг эхний байраар авч байна.

May be an image of 5 people, people standing and text

Тэдний хувьд RMR тэмцээнээр ч мундаг тоглолтыг үзүүлсэн ба харамсалтай нь IG, Tyloo багуудын ард орсоноор хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Хэрвээ IG-ийг буулгаж авсан бол RMR тэмцээнээс оноо зулгаах боломжтой байв. MPS тэмцээний үеэр багийн тамирчид маш жигд тоглолтыг үзүүлсэн ба Anhil анхны MVP шагналаа хүртэхэд тун ойрхон байлаа.

Renewal заавал түрүүлэх тэмцээндээ түрүүлэв

Renewal багийн хувьд Tiger нэрээс салж энэ нэрийн дор тоглох болсоноосоо хойш төдийлөн өндөр форм харуулж чадахгүй байлаа. ESEA-д NG-ийг хожиж аваргалсныг эс тооцвол өөр амжилт байсангүй. MPS #2 тэмцээнд эрт хасагдаж, Funspark-д хасагдаж, RMR-д хэсгээсээ гарч чадаагүй. Тэр ч утгаараа тэдний хувьд энэ тэмцээнд аваргалж өөрсдийн сэтгэлзүйг өргөх, цаашдын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлэх урам зоригоо нөхөх ёстой тэмцээн байв.

Тийм ч учраас Renewal тэмцээнийг маш хүчтэй эхлүүлсэн бөгөөд таарсан өрсөлдөгч болгоноо 2:0 харьцаатайгаар шүүрдэж байлаа. Үүнд Checkmate-ийг хүртэл 16:4, 16:7 үр дүнгээр хожсоныг онцлох нь зүйтэй байх. Багийн тамирчин бүр маш жигд сайн тоглолтыг үзүүлж, хувь тамирчдын бэлтгэл, сэтгэлзүй маш сайн жигдэрсэн харагдав. Ялангуяа Rate, Neuz нар энэ тэмцээнд илүү өндөр ач холбогдол өгч буй мэт харагдлаа. Багийн бусад гурван тамирчны хувьд багийн суурь бүрэлдэхүүнд удчихсан, азийн аваргад хүртэл түрүүлсэн тамирчид. Харин erkaSt-ийг гарсанаас хойш орсон тамирчид болох Rate, Neuz нарын хувьд шинэ багтаа өөрсдийгөө батлахын тулд энэ тэмцээн гоё боломж байсан. Тэр ч утгаараа хоёр тамирчин статистикаар тэмцээний шилдэг тамирчдын нэг байлаа.

May be an image of 5 people, wrist watch and text

Харин эцсийн мөчид Renewal багийг манлайлсан хүн бол яахын аргагүй Kabal байв. Тэмцээний туршид өндөр статистиктай байсан тэрбээр үндсэн үзүүлэлтүүдээс гадна impact, clutch, multikills зэрэг чухал үзүүлэлтүүдээр үнэхээр бүх тамирчдыг илүүрхэж байлаа. Энэхүү шилдэг тоглолт нь баг нь ямар ч хүнд байдалд орсон багаа сэргээх хэмжээний байсан бөгөөд түүний ч баталгаа болж Renewal финалд гурван мап дараалан ялж гайхалтай эргэн ирэлтийг хийсэн юм.

May be an image of 1 person and text

Энэхүү ялалт Renewal-ийн хувьд чухал ялалт байв. RMR-ийн дараагаар Монголын үзэгчид Renewal-ийг нилээдгүй шүүмжилсэн бөгөөд азийн аварга суурьтай бүрэлдэхүүн D13, Checkmate хоёроосоо ч муу байх боллоо гэсэн яриа гараад байсан билээ. Тэгвэл үүгээр өөрсдөндөө ч том итгэлийг олж, олон нийтэд ч өөрсдийгөө ямархуу байгаа гэдгийг тунхагласан тэмцээн болов. Гэхдээ ахлагч dobu-ийн хувьд тэмцээний төгсгөлд тийм хэт хичээсэн сэтгэлзүйтэй оролцоогүй, бэлтгэл, формоо ахиулах сэтгэлзүйтэй орсон, хэт хичээчихээр ачаалал аваад муу тоглодог талаараа хуваалцсан юм. Энэ удаагийн тэмцээнд IGL-ээр dobu биш, nin9 тоглосон гэдгийг нэмж онцольё.

Ийнхүү MESA Pro Series өнгөрсөн оны 12 сараас эхлэн зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө. Сүүлийн цуврал дээр хуучны The MongolZ баг IEM Taipei 2016 тэмцээнд аваргалсан бүрэлдэхүүнээрээ эргэж ирсэнийг онцлох нь зүйтэй байх. Ганц өөрчлөлт нь Otgoo-ийн оронд cool4st байлаа. Удаан хугацаанд завсарласан учраас багийн тамирчид буудалт, форм, үйлдэл зэрэг дээр одоогийн сүпэр формтой тамирчидтай зэрэгцэхэд бага зэрэг хүндрэлтэй байв. Гэсэн ч тэмцээний шилдэг дөрөвт үлдэж чадсан ба дараа дараагийн тэмцээн дээр топ өрсөлдөгч байна гэдгээ мэдэгдүүлээд амжсан юм.

MESA Pro Series 2021 оны цувралууд ийнхүү өндөрлөж байгаа ч уг цувралын шилдгийн шилдгийг шалгаруулах тэмцээн, мөн улирлын оргил тэмцээн болох 30 саяын шагналтай MESA League зэрэг арга хэмжээнүүд биднийг хүлээж байна.

Renewal-ийн эргэн ирэлт + D13-ийн тогтвортой форм + H4wk-ийн галзуурал gggg
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ARD Financial Group ажилласан байна

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img