Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    MESA VALORANT TOUR

    MESA Valorant Tour гэх урт хугацаанд үргэлжлэх, Монголын цахим спортод тогтвортой, өрсөлдөөнч VALORANT-ийн баг, тамирчдыг таниулан, тогтоох цуврал тэмцээнээ зарлаж байна.

    (шинэчлэгдсэн)

    MVT One: Fall тэмцээний нээлттэй шатны шалгаруулалт 32 баг бүртгүүлжээ.

    11.05-нд болсон  Open Qualifier #1-ээс

    • Khunnu Esports
    • Renewal Gaming (Trinity)
    • Team Menaces
    • Fake Revenger  багууд шалгарчээ.

    11.06-ны өдөр болсон MVT One: Fall тэмцээний Open Qualifier #2 шатанд 28 баг дахин өрсөлдөж шилдэг 4 баг

    • Sacred Six
    • Shugden Business
    • Davidan
    • Team BBG багууд шалгасан “намрын шалгаруулалт”-ын 8 баг тодорлоо.

    MESA VALORANT TOUR-ИЙН ХУВААРЬ

    НЭЭЛТТЭЙ ШАЛГАРУУЛАЛТ:

    11/05 – Open Qualifier #1

    » Бүртгүүлсэн багууд өрсөлдөж 4 баг MVT One:Fall тэмцээнд шалгарна.

    11/06 – Open Qualifier #2

    » OQ#1-д шалгарч чадаагүй үлдсэн багууд ахин өрсөлдөн 4 баг MVT One:Fall тэмцээнд шалгарна.

    ХЭСГИЙН ШАТ:

    11/15-11/19

    » Open Qualfier-аас шалгарсан 8 баг хоёр хэсэгтэн хуваагдан тоглолтуудыг хийнэ.

    ПЛЭЙ-ОФФ:

    11/22-11/26

    Single-Elimination журмаар явагдана.

    MESA VALORANT TOUR ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

    1. MVT-д хэдэн тэмцээн багтах вэ?

     MESA Valorant Tour нийт

    • Fall
    • Winter
    • Wildcard гэх 3 Stage
    • MESA VALORANT TOUR FINALS аваргын тэмцээнээс бүрдэнэ.

    2. MVT FINALS-д хэрхэн шалгарах вэ?

    MVT FINALS  тэмцээн нь LAN хэлбэрээр зохиогдоно. Fall, Winter Stage тус бүрээс багууд оноо цуглуулан FINALS-д шалгарч; Wildcard Stage нь шалгарч амжаагүй багуудад FINALS-д оролцох боломж олгох нэмэлт тэмцээн байх юм.

    3. MVT Fall тэмцээн хэзээ болох, хэрхэн бүртгүүлэх вэ?

    10 сарын 11-нээс хамгийн эхний MVT Fall тэмцээний бүртгэл зарлагдана. Ямар нэгэн тавигдах шаардлага, босго зэрэг байхгүй учираас багууд чөлөөтэй оролцох боломжтой.


    Монголын Электрон Спортын Холбоо (MESA) анх Nomadic Masters 2021 Digital Nation арга хэмжээний үеэр Монголын хамгийн анхны гэгдэх томоохон VALORANT тоглоомын тэмцээн амжилттай явагдаж аварга багаар Shugden Business баг тодорч байжээ.

    Эх сурвалж: MESA

    ЭХ СУРВАЛЖ:MESA
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу