Ням, 10 сар 24, 2021
top banner

210 саяын нийт шагналын сантайгаар MESA-ийн тэмцээнүүд зарлагдлаа

Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-аас 2021 оны хоёрдугаар улирлын төлөвлөгөөгөө олон нийтэд зарлалаа. MESA-ийн хувьд 2021 оны эхний улиралд CS:GO, DOTA2 төрлүүд дээр фокуслаж, PUBG Mobile-ийн төрлийг дараагийн төрлөөрөө нэрлээд байсан билээ. Тэгвэл оны хоёрдугаар хагаст тухайн төрлүүдийн Finals буюу MESA Pro Series Grand Final, MESA League гэсэн үндэсний хамгийн том тэмцээнүүд явагдана. Үүн дээр шинэ төрлүүд үндэсний аварга шалгаруулах тэмцээн нэрийн дор нэмэгдэж байгаа бөгөөд 12 төрөлд болох тэмцээнүүдийн нийт шагналын сан 210 сая төгрөг байна гэдгийг MESA-аас зарласан нь томоор онцлохуйц зарлал байлаа.

Энэхүү зарлалд шагналын сангаас гаднах том зүйл бол олон улсын тэмцээний эрхүүд байсан юм. Үүнд DOTA2, CS:GO, PES, Tekken7, Brawl Stars төрлүүдэд IESF, GEF зэрэг олон улсын холбоодын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг тодруулах тэмцээнүүд дагалдах аж. DOTA2, CS:GO төрлүүдэд MESA Pro Series Finals тэмцээнд түрүүлсэн шилдгийн шилдэг баг Монгол улсаа төлөөлөх эрхийг авах бол үлдсэн төрлүүдэд тусгай сонгон шалгаруулалтыг хийх юм байна.

210 саяын нийт шагналын сантайгаар MESA-ийн тэмцээнүүд зарлагдлаа MicrosoftTeams image 8

MESA-ийн оригнал тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэйд тооцогддог MESA League тэмцээний хувьд 9-р сард эхлэх хуваарьтай байгаа бөгөөд төрөл бүрт шагналын сан нь 40 сая төгрөг буюу нийлээд 120 сая төгрөгний шагнал уг гурван багц тэмцээнийг дагалдаж байна.

Одоогоор MESA эхний хагаст MESA Pro Series цувралдаа DOTA2, CS:GO, PUBG Mobile төрлүүдэд нийт 7 том цувралыг зохион байгуулаад байна. Үүний шилдгийн шилдгийг тодруулах MESA Pro Series Grand Final буюу Finals тэмцээнүүд нь энэ зундаа багтан аваргаа тодруулна. Гурван төрлийн тэмцээний финалын тоглолтууд бүгд offline байдлаар буюу үзэгчдийн өмнө event hall-д явагдах юм. DOTA2-ийн хувьд хүлээлт хамгийн өндөртэй байгаа ба шинээр ашиглалтанд орж буй Steppe Arena-д 3000 үзэгчийн өмнө явагдана.

 Уг том тэмцээнүүдийг дагалдан зарлагдаж буй үндэсний аваргын тэмцээнүүд сонирхол татаж байгаа ба үүнд League of Legends, Valorant, Mobile Legends, Rocket League зэрэг дэлхий дахинд хүчтэй байгаа, дотоодод төдийлөн зохион байгуулагддаггүй төрлүүд багтсан нь сонирхлыг татаж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img