2021 оны төгсгөлд зарлагдсан MESA Premier цувралын хоёрдугаар тэмцээн 2022 оны эхэнд амжилттай явагдаж өндөрлөлөө. 2021 оны 12 сард явагдсан Winter Edition-д нь олон улсын 7 багтай, дотоодын 10 багтайгаар явагдаж аваргаар Stalwart Esport тодорсон билээ.
Тэгвэл энэ удаад тэмцээн 17 Монгол багийн дунд явагдаж, гурван өдөрт аварга нь тодорчээ. Эхний хоёр өдрийн тоглолт буюу 10 раунд онлайнаар явагдсан бол финалын 5 раунд Steppe Arena-д явагдаж аварга нь тодорсон юм. Тус тэмцээн Mongolian Sports Corporation-аас зохион байгуулж буй 15 спорт холбоодын нэгдсэн улсын аваргын хүрээнд явагдсан учир Unified Edition нэртэйгээр явагджээ.

Нийт 16 баг Steppe Arena-д цуглаж, дэлхийн аваргад оролцохоор Сингапур улсыг зорьсон Stalwart Esports баг онлайнаар оролцсон байна. Тэмцээн 1 сарын 15-нд 16 цагаас эхлэх байсан ч гимнастик, аерокын холбооны улсын аварга сунжирсанаас болж PUBG Mobile нь нилээд орой эхэлсэн юм.
Сүүлийн өдрийн байдлаар хүснэгтийг IHC Esports тэргүүлж эхлүүлсэн бөгөөд тэмцээний сүүлийн тойрог хүртэл аваргын байрлалаа хадгалсан байна. Сүүлийн тойрог эхлэхэд аваргын өрсөлдөөнд IHC Esports, Bee Esports, Stalwart Esports багууд үлдээд байсан юм. Ингээд тэмцээнийг тэргүүлэгч IHC баг маш олон багуудтай тулах шаардлага гарсан ба 4 хүний унагасан ч нилээд эрт eliminate хийгдсэн юм. Ингээд Bee Esports-д аваргын байрлалыг авах боломж байсан ч нэг ч kill хийж чадалгүй төд удалгүй хасагдсан байна. Харин аварга болохын тулд маш олон хэрэгтэй байсан Stalwart ялахын тулд олон kill-тэй Chicken идэх шаардлагатай байв. Гэсэн ч тэд дэлхийн аваргын хэмжээний тоглолтыг харуулж өрсөлдөгчдөө удаа дараа eliminate хийж 10+ kills-тэй chicken идэж чадсанаар ердөө нэг онооны зөрүүтэй аварган алтан медалийн эзэд болжээ.

Тэд ийнхүү MESA Premier тэмцээний хоёр edition дараалан аваргалж азийн наадамд дахин нэг алхам ойртлоо. MESA Premier нийт 4 цуврал явагдаж, түүний дараа финалын тэмцээнд явагдаж цувралын оноог тэргүүлсэн баг Хятадын Ханжоуд явагдах азийн наадамд Монгол улсыг төлөөлөх эрхтэй болох юм.
Тус тэмцээний үеэр MESA-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Амаржаргал MESA x Tencent хамтын ажиллагааг зарласан нь онцлох үйл явдал байв. Одоогоор албан ёсоор биелээгүй байгаа ч 2022 оны улирлын дэлхийн аваргын бүсийн тэмцээнд Монгол улсын буюу MESA-ийн тэмцээнүүд багтахаар болоод байгаа ажээ.



