Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

MESA Pro Series Finals тэмцээнд Renewal баг аваргаар тодорлоо

2020 оны 12 сараас эхэлсэн MESA Pro Series тэмцээний гурван цувралын шилдгийн шилдэг багийг тодруулах MPS Finals тэмцээн явагдаж өндөрлөлөө. MESA Pro Series Finals тэмцээнд өмнөх цувралыг тэргүүлсэн шилдэг 6 баг оролцож, 7 сарын 4-өөс өрсөлдөж ялагч нь тодорсон байна. Тэмцээний финал 7 сарын 31-нд Renewal болон Checkmate багуудын хооронд явагдаж 3:0-ийн харьцаатайгаар буюу 16:13, 16:10, 16:3 гэсэн дарааллаар аваргын цомын эзэд болсон байна.

Финалын арга хэмжээг MESA-ийн зүгээс онлайн байдлаар зохион байгуулсан ч нээлт болон хаалтын арга хэмжээ offline байдлаар зохиогдсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Аварга авсан Renewal баг тэмцээний шагналын сан болох 20 сая төгрөгөөс 14 саяыг хүртэж байна. Мөн үүнээс гадна IESF Eilat World Championship 2021 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Тус тэмцээн 16 багийн хооронд 11 сарын 14-18 өдрүүдэд Израйлын Эйлат хотод LAN байдлаар явагдах юм.

Тэмцээний MVP тоглогчоор Renewal багийн IGL, awper тоглогч nin9 буюу Есөнтөмөр тодорчээ. Тэрбээр тэмцээний туршид мундаг тоглолтыг үзүүлж, статистик болон тоглолтод үзүүлж буй нөлөөллөөрөө энэхүү шагналын маргаангүй эзэн нь байж чадсан юм. Түүний тэмцээний туршид үзүүлсэн тоглолтоос гадна финалын тоглолтод үзүүлсэн төгс тоглолтыг онцлохгүй байхын аргагүй.

May be an image of 2 people and text that says 'NIN9 KILLS KD RATIO 25 3.57 78.9 ewas KAST 3 RIGHT NOW 13 16 16 MESA PRO SERIES FINALS CS:GO 2021 16 CHECKMATE RENEWAL 3'

Үүний зэрэгцээ финалд өрсөлдсөн Checkmate багийн Kaz үүгээр CS:GO тамирчны карьераа өндөрлүүлж зодгоо тайлж буйгаа зарлалаа. Энэхүү мэдээ маш том цохилтыг CS:GO сонирхогчдод өгсөн бөгөөд тус мэдээг багийн гишүүд нь ч мэдээгүй байсан аж. Тус мэдээг Kaz ганцаараа хадгалж, тэмцээний шууд дамжуулалтын төгсгөлд MESA-ийн шууд дамжуулалтаар олон нийтэд ил болсон байна.

May be an image of 5 people and text

Тэмцээнд оролцсон 6 багаас эхний 5 баг мөнгөн шагнал хүртсэнээс гадна MESA League тэмцээнд оролцох эрхийг хүртэж байна. Aravt багийн хувьд хамгийн сүүлд орсон учраас шагналгүй, тэмцээний эрхгүй үлджээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img