Ням, 10 сар 24, 2021
top banner

MESA Pro Series Finals 20 саяын шагналтай, Израйл явах эрхтэйгээр зарлагдлаа

Монголын Электрон Спортын Холбооноос зохион байгуулдаг MESA Pro Series-ийн шилдгийг тодруулах MESA Pro Series Finals тэмцээн албан ёсоор зарлагдлаа. Энэ онд гурван цуврал байдлаар зохион байгуулагдсан тус тэмцээн хаалтаа хийж, ийнхүү шилдгийн шилдэг багаа тодруулах гэж байгаа нь энэ билээ. Тэмцээн 20,000,000 төгрөгний шагналын сантайгаар 7 сарын 4-өөс 7 сарын 31-ны хооронд явагдахаар тодорхой болсон байна.

Series Finals гэдэг утгаараа өмнөх цувралуудаас өндөр оноо цуглуулсан багууд шууд эрхээ аван үндсэн тэмцээнд оролцох хуваарьтай байна. Үндсэн тэмцээнд 6 баг оролцох бөгөөд Renewal, D13 Esports, Checkmate, The Black Company гэсэн 4 баг шууд эрхээ аваад байгаа юм. Тэдний хувьд гурван цувралд бүгдэнд нь оролцож тогтмол өндөр амжилтыг үзүүлсэн билээ.

Харин үлдсэн хоёр слотыг Wildcard шалгаруулалтаас тодруулах аж. Wildcard Qualifier-т гурван цувралаас оноо цуглуулсан BCO, Aravt багууд шууд уригдаж оролцоно. Wildcard-д 4 баг тоглох ба хоёр багийг нээлттэй сонгон шалгаруулалтаас тодруулах юм. Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл Champs.camp дээр нээгдсэн тул та бүхэн шууд бүртгүүлээд оролцох боломжтой юм байна.

Тэмцээний ялагч Израйлын Эйлат хотод болох IESF World Championship-д Монгол улсыг төлөөлөх эрхтэй болно.

Үндсэн тэмцээн: 2021.07.02 – 07.31

Wildcard шалгаруулалт: 2021.06.26 – 06.28

Нээлттэй сонгон шалгаруулалт: 2021.06.23 – 24

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img