Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

MESA Pro Series #3 аваргын төлөө тоглох багууд тодорлоо

Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-аас цувралаар зохион байгуулдаг MESA Pro Series тэмцээний CS:GO-ийн төрлийн гурав дахь цуврал явагдаж байна. Тэмцээн 5 сарын 13-16 өдрүүдэд Монголын шилдэг 8 багийн хооронд явагдаж байгаа өнөөдөр тэмцээний аваргын төлөө тоглох хоёр баг тодорлоо. Үүнд MPS #1 тэмцээний аварга Renewal болон MPS #2 тэмцээний аварга D13 Esports багууд тунаж үлдсэн байна.

Өнөөдрийн хагас шигшээн тоглолтыг D13 болон Checkmate багууд эхлүүлсэн бөгөөд MPS-ийн хамгийн шилдэг гэж хэлж болохоор өрсөлдөөнийг үзүүлж эцэст нь D13 ялагч болсон байна. Цувралын Checkmate Inferno мап дээр 16:12 харьцаатайгаар хожиж эхлүүлсэн бөгөөд H4wk-ийн шилдэг тоглолтыг онцлохгүй байхын аргагүй. Харин хоёр дахь мап буюу D13-ийн сонголт Nuke дээр Checkmate-ийн шилдэг тоглолт үргэлжилж түрүүлж matchpoint-д хүрэн D13-ийг тэмцээнээс хасахад тун ойрхон ирсэн. H4wk-ийн шилдэг тоглолт уг мап дээр үргэлжилж matchpoint гарсан байхад 1v3 үлдэхдээ хоёр тоглогчийг deagle-ээр унагаж 1v1 болгосон бөгөөд тоглолтыг дуусгачихад ойрхон байлаа. Гэвч xerolte эцсийн мөчид түүнийг унагаснаар тоглолт overtime-д шийдэгдсэн. Улмаар D13 overtime-д ялалт байгуулж, эцсийн шийдвэрлэх мап train дээр 16:12-оор буулган авсанаар финалын эрхийг авсан байна.

May be an image of 1 person and text

Харин хоёр дахь эрхийн төлөө хуучнаар The MongolZ багийн азийн аваргад түрүүлсэн бүрэлдэхүүн BCO нэрээр гарч ирсэн бол тэдний өөдөөс 2020 онд азийн аваргад Tiger нэрээр аваргалж байсан Renewal гарч ирсэн юм. Цуврал Nuke мап дээр эхэлж тун өрсөлдөөнтэй тоглолтонд Renewal илүү гарч 16:13-аар ялалт авсан. Хоёр дахь мап буюу BCO-ийн сонголт dust2 дээр ч Renewal баг илүү тоглолтыг үзүүлж 16:6-ийн харьцаатай маш амархан ялалт байгуулсанаар гранд финалын эрхийг авч чадлаа.

Маргаашийн финалын тоглолт 16:00 цагаас эхлэх бөгөөд Best of 5 журмаар явагдана. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ard санхүүгийн нэгдэл ажиллаж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img