Ням, 10 сар 24, 2021
top banner

MESA албан ёсоор matchfixing, cheating-тэй тэмцэх зорилгоор ESIC-ийн гишүүн боллоо

Дэлхийн esport-ийн хамгийн хүчтэй байгууллагуудын нэг ESIC буюу Esports Integrity Commision өнөөдөр Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-ийг албан ёсны гишүүнээр бүртгэн авч буйгаа зарлалаа.

ESIC-ийн хувьд олон улсын холбоод, ESL, BLAST, UCC, Dreamhack тэргүүтэй тэмцээн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж тэдний тэмцээн дээр албан ёсны хяналт, шалгалт, цаашлаад мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хийдэг албан ёсны байгууллага юм. Та бүхний сайн мэдэх major, RMR тэмцээнүүд, minor, олон улсын тэмцээнүүдийн шалгалтыг ESIC хариуцдаг бөгөөд matchfixing, cheating, шударга бус үйл явдлууд, тоглолт наймаалцах, албаар хожигдол хүлээсэн эсэх, эсрэг багаасаа ялгаатайгаар давуу байдал үүсгэж өөрсдөнд ялалт байгуулсан эсэх, хуйвалдаан хийсэн эсэх зэргийг шалгаж мөрдөн явуулдаг. Үүний ч үр дүнгээр маш олон тамирчид, багууд matchfixing болон cheating хэргүүд нь тогтоогдож зохих шийтгэлээ хүлээж буй.

Та бүхний мэдэхээр CS:GO дасгалжуулагчдын тоглоомын spectate bug ашиглаж эсрэг багийн мэдээллийг удаа дараа авч байсан хэрэг, Akuma багийн видео дүрс дээр харагдсан тоглолтын дүрсийг шууд үзэнгээ тоглож байгаа сэжигтэй үйлдлийг шалган мөрдөх ажиллагаа явуулсан. Үүнийгээ ESIC хамтрагч байгууллагуудтай хамтран хийдэг бөгөөд betting сайтуудтай хамтран ажиллаж тэднээс бүхий л нууц датануудыг цуглуулж шийдвэр гаргалтандаа ашигладаг байна. Мөн сүүлд FBI-тай хамтран дараагийн шатны илрүүлэхэд төвөгтэй case-үүд дээр ажиллажээ.

Сүүлийн жилүүдэд matchfixing болон cheating-ийг илрүүлэхэд маш хүнд болсон бөгөөд зарим талаар мафи үүссэн гэж хэлж болно. Үүний эсрэг анхан шатны шалгалтууд хийгээд олох боломжгүй байгаад ESIC шиг хүчтэй байгууллагын арга хэрэгслүүд, нууц шатны мөрдлөг, жирийн хүмүүсийн харах боломжгүй дата, мэдээлэл зэргийг шалгах шаардлага гардаг байна. ESIC үүний жишээгээр маш олон баг, тамирчдад matchfixing хийсэн буюу өөрийн тоглолт дээрээ бет байршуулж ялагдал хүлээсэн, хамтран тохиролцож тоглолтын үр дүнг тааруулсан, зохион байгуулагчдын л авч болох delay-гүй дүрсийг ашиглан тэмцээнд оролцсон, олон нийтэд ил болоогүй bug-ийг мэдсээр байж ашиглан давуу тал үүсгэсэн, anti-cheat software-үүдээр илрээгүй ч сэжигтэй тохиолдлуудыг судлан авч зохих нотолгоонуудыг гаргаж шийдвэр гаргадаг шүүх хэмжээний байгууллага гэж хэлж болно.

MESA албан ёсоор matchfixing, cheating-тэй тэмцэх зорилгоор ESIC-ийн гишүүн боллоо esic mesa

Тэр ч утгаараа MESA энэхүү байгууллагын албан ёсны гишүүн болсон бөгөөд олон сарын хамтын ажиллагааны оролдлогын эцэст Монгол улсыг бүртгэн авсан байна. Ингэснээр MESA-ийн дотоодын тэмцээнүүд бүгд ESIC-ийн шалгалтаар орох боломжтой болж байгаа. Цаашлаад Монголын тамирчидтай холбоотой дээрх асуудлууд, сэжигтэй тохиолдлуудад шалгалт хийх боломжтой болжээ. Мэдээж Монгол улсын хувьд esport-ийн талаас хангалттай шалгалтууд хийх боломж хомс байдаг тул ийнхүү ирээдүйд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа нь esport-ийн талбарын хувьд маш том ахицж болж байна. Хэрвээ танд ямар нэгэн сэжигтэй тохиолдлууд, тодорхой нотолгоо, case-үүд, магадгүй баримт болохуйц материалууд байх юм бол MESA-аар дамжуулан ESIC-д шалгуулах хүсэлт явуулж болох аж. ESIC болон MESA тухайн case-ийг сэжигтэй нотлох баримтуудтай гэж үзвэл албан ёсны шалгалт, мөрдөх шалгах ажлыг эхлүүлэх боломжтой юм байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img