Мягмар, 12 сар 7, 2021
top banner

MESA League гурван олон улсын багтайгаар эргэн ирнэ

Монголын Элекрон Спортын Холбоо  MESA-аас зохион байгуулдаг MESA League тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн болжээ. 2019-2020 оны улиралд анх зохион байгуулагдсан тус тэмцээн өнгөрсөн жил цар тахлын улмаас явагдаагүй. Харин 2021-2022 оны улирлын тэмцээн ийнхүү 11 сарын 26-нд эхлэхээр товлогджээ.

CS:GO төрлөөр өмнө зохион байгуулагдахдаа 12 багийн дунд явагдаж байсан бол энэ удаад 10 багийн дунд Ard MESA League нэртэйгээр явагдах болсон байна. Ard Financial Group нь ирэх оноос испортыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд MESA-ийн CS:GO төрлийг ивээн тэтгэн ажиллаж байгаа. Үүнээс гадна Zeus Esports Clan-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилладаг. Тэгвэл тэд ирэх онд CS:GO дээрх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж MESA-ийн хамгийн том тэмцээнийг өөрсдийн нэрийн дор явуулах болжээ.

Энэ удаагийн тэмцээнд 2021 онд гурван удаа, филын тэмцээнтэйгээ нийлээд дөрвөн удаа зохион байгуулагдсан MESA Pro Series-ийг тэргүүлсэн 5 баг тэргүүлж оролцох аж. Үүнд Renewal, Checkmate, Black Company, BCO, D13 багууд багтсан. Гэвч D13 Esports баг Турк улсад буюу Европт байгаатай холбоотойгоор тэднийг оролж, 6-р байранд шалгарсан Aravt баг Ard MESA League-ийн эрх авчээ. Харин үлдсэн 5 байраас нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Redsun, Northwest, Redteam багууд тэмцээнд оролцох эрхийг авч чадсан байна. Үлдсэн хоёр слот дээр олон улсын багуудыг урьж оролцуулж байгаа юм. Үүнд азийн олон улсын тамирчдаас бүрдсэн, Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур, Индонез, Монгол тамирчдын Team NKT багтлаа. Цаашлаад Хятадын After Gaming баг хоёр дахь слотоор уригджээ.

MESA гадны баг урих тал дээр Хятадын Vici, Tyloo, Wingsup, Lynn Vision зэрэг багуудыг зорьж байсан боловч тухайн багууд одоогоор бүгд Европт суурьшиж Европын бүсийн тэмцээнүүдэд оролцож байгаа аж.

Энэ удаагийн тэмцээний шагналын сан 40 сая төгрөг байх ба улирал болон хасагдах шат тусдаа шагналын сантай байх юм. Ard MESA League 11 сарын 26-аас эхэлж үндсэн улирлын тоглолтууд 9 тойргийн турш үргэлжилнэ. Багууд бүгд хоорондоо тойргоор тоглох ба эхний хоёр байранд орсон багууд хагас шигшээд шалгарах бол дараагийн багууд шөвгийн 8, харин 5-8-р байрны багууд Play-in шатанд тоглох эрхээ авна. Сүүлийн байранд орсон хоёр баг харин улирлын шатнаас тэмцээнээ өндөрлүүлэх ажээ.

MESA League DOTA2 төрлөөр мөн зохион байгуулагдах ба одоогоор тов нь зарлагдаагүй байна. MESA-ийн зүгээс лигтээ гадны багуудыг багтааж байгаа нь Монгол улсын тамирчдыг олон улсын тамирчдаас суралцах, туршлага солилцох, илүү өргөн хэмжээний өрсөлдөөнд нэгдэх, Монгол багууд ямар хүчтэй болсон гэдгийг олон улсын түвшинд харуулах зэрэг ач холбогдолтой хэмээн тайлбарлажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img