Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    MESA ESF2022 SUMMER Edition 5-р сарын 26-нөөс эхэлнэ.

    MESA ESF2022 SUMMER Edition тэмцээний OPEN QUALIFIER STAGE маргааш эхлэх гэж байна.

    Бали Арал дээр энэ 11-р сард болох IESF World Championship 2022 олон төрөлт Дэлхийн Аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх тэмцээнүүдийн  оролцогч баг тамирчид 

    • OPEN QUALIFIER
    • MAIN EVENT STAGE
    • ESF 2022 LAN FINAL STAGE гэх 3 шатыг давснаар эх орноо дэлхийн тайзнаа төлөөлөх эрхийн эзнээр тодрох юм.

    Бали Арал дээр энэ 11-р сард болох IESF World Championship 2022 олон төрөлт Дэлхийн Аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх тэмцээнүүдийн OPEN QUALIFIER STAGE маргааш эхлэх гэж байна.

    IESF дэлхийн аварга
    Image: IESF

    MESA ESF2022 Summer Edition тэмцээний Open Qualifier Stage-н тэмцээнүүдийн хуваарь:

    • MESA National Championship – CS:GO/Female/ 05.26
    • -MESA Champions – DOTA2  05.27
    • -MESA Premier Summer – PUBG Mobile 05.28
    • -MESA Pro Series Summer – CS:GO/Male/ 05.28-05.29
    • -Prowave – eFootball, Tekken7, Mobile Legends 05.29-05.31

    MESA ESF2022 SUMMER Edition нь Улаанбаатар хотод 7 төрлийн эспортын төрлөөр зохион байгуулагдана.

    • CS: GO (эрэгтэй 32 баг)

    • CS: GO (эмэгтэй 16 баг)

    • Dota 2 (32 баг)

    • PUBG Mobile (16 баг)

    • Mobile Legends: Bang Bang (16 баг)

    • TEKKEN 7 (32 тоглогч)

    • EFOOTBALL (32 тоглогч)

    MESA ESF2022 Summer Edition нь Монголын Электроник Спортын Холбооноос зохиож байгаа дараагийн томоохон тэмцээн бөгөөд 5.26-ээс эхлэн онлайнаар, 6-р сарын 6, 17, 18, 19-ний өдрүүдэд үзэгчидтэй болно.

    Олон Улсын Электроник Спортын холбоо (IESF) 2021 оны дэлхийн аваргын шагнал нь  55,000 ам.доллар байсан бол ердөө нэг жилийн дотор 10 дахин нэмэгдэж, энэ жилийн тэмцээн 500,000 долларын шагналын сантай гэдгийг зарлалаа.

    Индонезийн Бали аралд 14 дэх удаагаа зохиогдож буй IESF-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 120 шахам орны олон зуун эспортын тамирчид өрсөлдөх юм.

    Олон улсын эспортын холбоог Дани, Өмнөд Солонгос, Герман, Австри, Бельги, Нидерланд, Швейцарь, Вьетнам, Тайвань зэрэг есөн орны цахим спортын холбоо 2008 оны наймдугаар сарын 8-нд үүсгэн байгуулж, мөн оны арваннэгдүгээр сард анхны ерөнхий хурлаа хийсэн. IESF одоогоор таван тивийн 111 гишүүн улсыг нэгтгэсэн. IESF нь дэлхий даяар тогтвортой, хариуцлагатай цахим спортыг хөгжүүлэх, нэгдсэн экосистемийг бий болгохоор ажилладаг. IESF Esports World Championship бол дэлхийн хамгийн том олон төрөлт цахим спортын тэмцээн юм.

    IESF-ийн түүхэнд хоёр дахь удаагаа Индонез улс IESF-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотоор албан ёсоор сонгогдлоо. Өмнө нь 2016 онд нийслэл Жакарта хотод IESF-ийн 8 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан.

    Эх сурвалж: MESA

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу