Бямба, 10 сар 23, 2021
top banner

MESA 2021 оны MESA League-д PUBG Mobile-ийг нэмлээ

Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-ийн 2021 оны удирдах зөвлөлийн ээлжит хурал явагдаж 2021 оны шинэчилсэн календарьт төлөвлөгөөгөө баталсан байна.

Өмнөх байдлаар 2020 оны төгсгөлд DOTA2, CS:GO төрлүүдээр MESA Pro Series зохион байгуулж улмаар 2021 онд тус хоёр төрлөөр MESA League-ийг зохион байгуулахаа зарлаад байсан бол энэ удаагийн хурлаар PUBG Mobile-ийг нэмж буйгаа зарлажээ.

Ийнхүү DOTA 2, CS:GO, PUBG Mobile төрлүүд MESA-ийн 2021 оны гол төрлүүд байх бөгөөд тус төрлүүд дээр Pro Series, MESA League зэрэг томоохон тэмцээнүүд явагдахаар болжээ. Цаашлаад уг төрлүүд дээр ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар ажилын хэсгийг нь ахлах бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд тэмцээн тус бүрээр нь хариуцан гардан ажиллах ажээ.

Үүнтэй холбоотойгоор “Монголын Электрон Спортын Холбоо”-ны шинэ дэд ерөнхийлөгчийг томилсон байна. Шинэ дэд ерөнхийлөгчөөр Г.Бат-Эрдэнэ санал нэгтэйгээр дэмжигдэж, холбооны мобайл төрлүүдийг удирдан ажиллахаар болсон бол Ц.Мөнхтүвшин дэд ерөнхийлөгчийн хувьд холбооны DOTA2  төрлийг удирдан ажиллаж байна.  

Мөн холбооны гишүүнчлэлийн бүтэц буюу тамирчин, клуб, тэмцээн зохион байгуулагчид зэрэг электрон спортын оролцогч талуудыг лицензжүүлэх журмын төслийн ажлын хэсэг байгуулах тухай, цаашлаад удирдах зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны журам зэргийг тус тус баталсан байна.

MESA 2021 оны MESA League-д PUBG Mobile-ийг нэмлээ DSC 1854
MESA-ийн ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун, дэд ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин

Хурлын үеэр онцлогдсон чухал зүйлсийн нэг нь цахим тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, бизнес эрхлэх боломжоор нь хангах тухай байлаа. Үүнтэй холбоотойгоор цахим тоглоомын газрын ажиллах журмыг шинэчлэх тухай хэлэлцжээ.

Мөн одоогоор албан ёсоор зарлагдаагүй байгаа ч холбооны зүгээс энэ жил зөвхөн дээрх гурван төрөлд биш нийт 11 төрөлд 20 орчим тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд console-ийн төрлүүд болох Tekken, NBA2K, PES, FIFA мөн мобайл төрлүүд буюу Mobile Legends багтаж байна. Мөн олон улсын гишүүнчлэлийн шугамаар Монголыг төлөөлөн дээрх төрлүүдэд олон улсын тэмцээнүүд байгааг онцлов.

MESA 2021 оны MESA League-д PUBG Mobile-ийг нэмлээ DSC 1889
Г.Бат-Эрдэнэ – MESA-ийн шинэ дэд ерөнхийлөгч. Тэрбээр MESA-ийн мобайл төрлүүдийг гардахаар болов.

Харин ирэх намрын улиралд Valorant, League of Legends, Rocket League зэрэг төрлүүдэд тэмцээн зохион байгуулах, туршилтын төслүүдийг эхлүүлэх зорилт тавиад байгааг холбооны удирдлагууд онцлов. Мөн хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалаад боломжтой бол хаврын улирлын төгсгөлд биет эвент төлөвлөж байгаа талаар дурдагдсан байна. Цаашлаад 2021 оны хувьд Монголын esport-ийн хувьд нилээд өргөн дэлгэр жил байх ажээ.

MESA 2021 оны MESA League-д PUBG Mobile-ийг нэмлээ DSC 1863
Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтүвшин, М.Майсайхан

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img