Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

MESA.Amaraa: MESA-ийн тэмцээнүүд энэ онд 12 төрлийн олон улсын тэмцээний эрх өгнө

International Esports Federation буюу олон улсын испортын холбооноос жил болгон зохион байгуулдаг IESF World Championship тэмцээний Монгол улсын шалгаруулалтыг MESA-аас зарлалаа. 13 дахь удаагаа болох испортын дэлхийн аварга энэ жил DOTA 2, CS:GO, Tekken7, PES21 гэсэн төрлүүдээр явагдахаар зарлагдсан бөгөөд Монгол улс бүх төрөлд нь оролцохоор мэдүүлгээ илгээх аж. Тэмцээний финалын шат энэ оны 11 сард Израйлын Эйлат хотод зохион байгуулагдана. Монголоос төрөл бүрт шалгарсан нэг баг азийн онлайн сонгон шалгаруултын эрхээ авах ба тэндээс шалгарч чадвал Израйлын Эйлат хотыг зорих эрхээ авна.

Тэмцээнд Монгол улсыг төлөөлөх багийг IESF-ийн холбоонд бүртгэлтэй тухайн улсын холбоо нь бие даан шийдэх эрхтэй байдаг. Тухайн сонголтууд бүрэлдэхүүнийг шударга байдлаар сонгон шалгаруулна гэсэн журамтай байдаг ба арга замыг холбоо өөрөө шийддэг. Үүнд үндэсний сонгон шалгаруулалт явуулж сонгох, албан ёсны чансааны оноон дээрээ үндэслэх, тухайн улсын буюу холбооны тэмцээнүүд дээр слот өгөх байдлаар шийдвэрлэх, үндэсний шигшээ багаа илгээх зэрэг арга замуудыг заасан байдаг аж. Олон улсын холбооных нь зүгээс эхний сонголтыг нь илүү санал болгодог ч тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тал дээр дэмжлэг үзүүлдэггүй тул үндэсний холбоо нь цэвэр өөрсдөө зохион байгуулалт, зардал зэргийг хариуцах шаардлагатай болдог байна.

Тэмцээний хуваарь CS:GO төрлөөр эхэлж, хамгийн сүүлийн төрөл 8 сарын 21-нд DOTA2-оор явагдаж өндөрлөх аж. Хэрвээ цар тахлын нөхцөл байдал сайн байвал тэмцээн болгоны финалыг offline байдлаар буюу event hall-д явуулна гэдгийг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал онцоллоо.

“MESA энэ жил дотоодын тэмцээнүүдийг маш идэвхтэй зохиож байгаа. Esport-ийн талаар ташаа ойлголттой маш олон хүмүүст өөр гэдгийг нь харуулж, дотоодын тамирчдын өрсөлдөөнийг ч тогтмол байлгаж чадаж байна гэж харж байна. Цаашлаад эдгээр тэмцээнүүдийн зорилго нь Монгол залуусыг олон улсын тавцанд гарахад нь том түлхэцийг үзүүлэх юм. Тийм ч учраас бид олон улсын холбоодтойгоо нягт ажиллаж 12 төрөлд, 3 өөр холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа олон улсын тэмцээнд явуулахаар эцэслэн батлаад байгаа. 2021 оны хоёрдугаар улирал багуудын маань хувьд, тамирчдын маань хувьд олон улсын тэмцээнд өрсөлдсөн, олон улсын тавцанд гадны багуудтай өрсөлдсөн жил байх болно. Одоогоор 12 төрөл тодорхой болоод байгаа ч цаашдаа тоо нь нэмэгдэнэ.” хэмээн мэдэгдлээ.

MESA.Amaraa: MESA-ийн тэмцээнүүд энэ онд 12 төрлийн олон улсын тэмцээний эрх өгнө look at the gensec

“MESA хамтын ажиллагаан дээр суурилан баг тамирчиддаа болон esport-ийн салбарт байгаа хүмүүст олон боломжийг үүсгэхээр ажиллаж байна. Энэ жилийн хувьд тэмцээн болон төслүүдээ Монголын олон топ байгууллагуудтай хамтран зохиосон. Үүнийг дагаад Монголын esport-ийн үнэ цэн, тамирчдын нэр хүнд ч өсч байна гэж харж байгаа. Энэ жил манай холбооны тэмцээнүүдээсээ багуудаа шалгаруулаад Сингапур, Израйл, Өмнөд Солонгос руу тэмцээнд илгээнэ.” хэмээн нэмж онцоллоо.

Энэ жилийн хувьд MESA тус тэмцээнд Tekken7, PES21 төрлүүдэд үндэсний сонгон шалгаруулалт хийнэ гэдгийг өнөөдөр сошиал хуудсуудаараа дамжуулан мэдэгдсэн. Харин CS:GO, DOTA2 төрөлд MESA Pro Series Finals тэмцээн зохион байгуулж ялагчийг нь явуулахаар болжээ. MESA Pro Series Finals тэмцээнд оны эхнээс зохион байгуулагдахад тогтмол оролцож өндөр оноо цуглуулсан 4 баг урилгаар оролцох аж. Харин тухайн тэмцээнд оролцож чадаагүй багуудын хувьд ч боломж байгаа ба нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авч, сонгон шалгаруулалтын ялагч болох боломжтой юм байна.

MESA эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд чадварлаг залуус хэрэгтэй байгаа бөгөөд хувь нэмрээ оруулах залуусыг нээлттэй хүлээн авч байгаа ажээ. Мөн MESA-ийн дадлагын хөтөлбөр зарлагдсан бөгөөд та бүхэн MESA-ийн сошиал хуудсаас мэдээллийг авах боломжтой.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img