Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Mercedes Benz брэнд Worlds 21-ийн аваргын бөгжийг гаргахаар боллоо

Riot Games нь Worlds 21 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчдад зориулсан аваргын бөгжийг бүтээхээр дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины түнш Мерседес Бензтэй хамтран ажиллахаар болжээ. Бөгжийг Мерседес Бензээс тэмцээний аваргны цом болох Summoner’s Cup-ийн хамт тэмцээний хаалтын үеэр гардуулах болно. Өмнө нь Riot Games тэмцээний ялагчдад аваргын бөгж бэлэглэдэгггүй байсан бөгөөд анх удаа туршиж байна.

Бөгж нь League of Legends дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол агуулгыг харуулсан байна. Мөн Mercedes-Benz болон Riot нар бөгж бүтээх үйл явцыг нарийвчлан харуулсан тайзны арын богино хэмжээний баримтат киног гаргана гэдгээ мөн зарлав.

Мерседес-Бенз өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө League of Legends-ийн цахим спортын түнш болсон. Тус компани нь тоглоом доторх баннер, нэвтрүүлгийн хэсэг, дэлхийн аваргын сүлд дууны клип зэрэг олон төрлийн идэвхжүүлэлтэд оролцсон.

League of Legends-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 6-нд дуусах бөгөөд одоо шөвгийн 8-ийн тоглолтууд үргэлжилж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img