Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

MCS Esports Festival өндөрлөлөө

Бидний саяхан мэдээлж байсан MCS Esports Festival-ийн финалын тоглолтууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. MCS группийн компаниудын дунд зохиогдсон уг фестивал PUBG Mobile болон DOTA2 төрөлд явагдаж нийт 400 орчим оролцогч онлайнаар оролцсон байна. Тэмцээнүүд бүгд онлайнаар явагдаж PUBG Mobile төрөл нь Solo болон Squad төрлөөр явагдаж аль алинд нь Unitel-ийн баг тамирчид түрүүлжээ.

MCS Esports Festival өндөрлөлөө dota 2 champ

Тэмцээний хаалт болгож DOTA2-ийн финал явагдсан бөгөөд аваргын төлөө MCS Investment болон Unitel-ийн багууд өрсөлдөж Unitel 2-0-ийн харьцаатайгаар ялалт байгуулсанаар ийнхүү бүх төрөлд нь аваргалсан байна. DOTA2 төрөлд MVP тоглогчоор Unitel багийн Оюунболд тодорсон ба түүний Outworld Destroyer тоглолтууд тэмцээний онцлох баатар байлаа. Юнителийн багийн хувьд тэмцээний турш бүх тоглолтондоо хожил байгуулсан буюу 9-0 гэсэн үр дүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүлжээ.

PUBG Mobile Squad төрөлд Юнител баг аваргалж, MVP буюу шилдэг тоглогчоор Uniservice Solution багийн Батнасан тодорсон байна. Уг төрөл нийт 8 раунд үргэлжилсэн ба хоёрдугаар байранд Энержи Ресурс, 3-р байранд Юни Серви Солюшин, 4-р байранд MCS International оржээ. Соло төрөлд нийт 162 оролцогч оролцож Юнител компанийн Чинбаатар аваргалсан байна.

MCS Esports Festival өндөрлөлөө mvp oyunbold

Тэмцээний шууд дамжуулалт MCS группийн албан ёсны youtube сувгаар шууд хүрсэн юм. Дэмжигч байгууллагаар Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA оролцож байгаа талаар MCS группийн дэд ерөнхийлөгч Энхтүвшин онцолсон байна. Түүний хувьд тэмцээнийг анх MCS группийн хүрээнд санаачилсан бөгөөд том групп компаниуд, томоохон байгууллагууд ийнхүү esport нэрийн дор байгууллага хоорондын тэмцээн зохион байгуулах нь esport-ийн ойлголтыг олон нийтэд залруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээжээ. Мөн цар тахлын хөл хориотой энэхүү хүнд цагт хүмүүсийн сэтгэлзүйг дэмжих, байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулахад үлэмж нөлөөтэй хэмээн тайлбарласан байна.

Ийнхүү MCS группийн хувьд том байгууллагуудаас анхны esport-ийг хүлээн зөвшөөрч спортын арга хэмжээ нэрийн дор, байгууллага дотроо зохион байгуулсан жишгийг тогтоолоо. Үүний үр шимээр өөр олон байгууллагууд энэхүү хөл хорионы үед онлайнаар байгууллагын спортын тэмцээнийг esport-ийн төрлөөр зохион байгуулах сэдэл үүсч байгаа болов уу хэмээн бичээчийн үүднээс дүгнэв.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img