Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

MCS Esports Festival-ийн финал маргааш явагдана

Монголын тэргүүлэгч групп компанийн нэг MCS группээс зохион байгуулж буй “MCS Esport Festival” тэмцээн DOTA 2, PUBG Mobile төрлүүдэд зохион байгуулагдаж финалын шатандаа иржээ. MCS группийн доторх компаниудын хооронд зохион байгуулагдаж буй уг онлайн фестивалд DOTA 2, PUBG Mobile төрөлд тус бүр 16 байгууллага өрсөлдөж байна.

PUBG Mobile төрлийн тухайд соло болон squad төрлөөр зохион байгуулагдаж байгаа ба соло төрөлд 160 оролцогч, багийн төрөлд 16 баг буюу 64 хүн өрсөлдөж байгаа аж. Тэмцээний нээлт болгож DOTA 2 төрөл 3 сарын 17-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар финалд өрсөлдөх багуудын нэрс тодоржээ. Маргааш явагдах финалын тоглолтонд Юнител болон MCS Investment багууд үлдсэн байна.

DOTA 2 төрөлд 16 баг өрсөлдсөнөөс Энержи Ресурс, MCS Инвестмент, Юнител, Шангрила Улаанбаатар зэрэг багууд хагас шигшээд үлдэж, Юнител болон Инвестмент багууд хожил байгуулжээ. Финалд үлдсэн Юнителийн багийн хувьд өмнө нь технологийн компаниудын хооронд зохиогдож байсан ICT Expo DOTA 2 тэмцээнд түрүүлж байсан туршлагатай баг аж. Одоогор тэд тэмцээнд нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа бөгөөд хэсгийн шатанд MCS Investment багтай тоглож тэднийг буулган авсан удаатай. Харин энэ удаад тоглолт Bo1 биш, BO3 журмаар өрсөлдөх учраас хоёр багийн хувьд тун сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх болно.

Тэмцээний шууд дамжуулалт MCS группийн албан ёсны youtube сувгаар шууд хүрч байгаа аж. Дэмжигч байгууллагаар Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA оролцож байгаа талаар MCS группийн дэд ерөнхийлөгч Энхтүвшин онцолсон байна. Түүний хувьд тэмцээнийг анх MCS группийн хүрээнд санаачилсан бөгөөд том групп компаниуд, томоохон байгууллагууд ийнхүү esport нэрийн дор байгууллага хоорондын тэмцээн зохион байгуулах нь esport-ийн ойлголтыг олон нийтэд залруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээжээ. Мөн цар тахлын хөл хориотой энэхүү хүнд цагт хүмүүсийн сэтгэлзүйг дэмжих, байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулахад үлэмж нөлөөтэй хэмээн тайлбарласан байна.

Маргааш буюу 3 сарын 21-ны өдөр тэмцээний финалын тоглолтууд явагдах бөгөөд өглөө 10:30 цагаас шууд дамжуулалт PUBG Mobile төрөлд эхэлж DOTA 2 финалын тоглолтоор өндөрлөх аж.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img