Ням, 10 сар 24, 2021
top banner

Хаан банк Bankers Games тэмцээний цомыг хүртлээ

Монголын Банкны Холбоо буюу MBA-ээс анх удаа esport-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Bankers Games 2021 нэрийн дор Монголын арилжааны 13 банкны хооронд PUBG Mobile, CSGO, DOTA2 төрлүүдэд зохион байгуулагдаж 5 сарын 30-ны өдөр аваргуудаа тодрууллаа.

PUBG Mobile төрөлд 6 баг өрсөлдөж тэмцээний ялагч эцсийн буюу 10 дахь раунд дээр шийдэгдсэн байна. Эцсийн раундын өмнөх байдлаар Хас Банк нийлбэр оноогоор тэргүүлж байсан ч Хаан банк сүүлийн Erangel мап дээр багаараа 8 kills хийж, раундын Chicken-ийг идсэнээр урд яваа багаа гүйцэж аваргын болзол хангасан юм.

Хаан банк Bankers Games тэмцээний цомыг хүртлээ khan

Харин CS:GO төрөлд тэмцээний турш нэг ч мап ялагдал хүлээгээгүй байсан Хаан банк финалын тоглолт тэр цувралаа үргэлжлүүлж Голомт банкны багийг 2:0 харьцаатайгаар буулган авсанаар тэмцээний аваргыг хүртсэн байна. Хоёр баг финалд тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж шийдвэрлэх Mirage мап дээр overtime-д 19:17 харьцаатайгаар Хаан банк ялжээ.

Хаан банк Bankers Games тэмцээний цомыг хүртлээ khaan

DOTA2 төрөлд мөн л Хаан банкны баг нэг ч ялагдалгүйгээр финалд гарч ирээд байсан. Гэвч тэдний цувралыг Худалдаа хөгжлийн банк тасалж чадсан бөгөөд өмнөх удаагийн хариугаа авч 2:0-ийн харьцаатайгаар ялалт авсан байна. Өмнөх удаагийн тоглолт Хаан банк илүүрхэж чадсан ч финалын хувьд дүр зураг өөр байлаа.

Хаан банк Bankers Games тэмцээний цомыг хүртлээ tdb 1

Ийнхүү нийлбэр дүнгээр Хаан банк манлайлж тэмцээний аваргын цомыг хүртсэн байна. Тэмцээний шилдэг тоглогчдоор CSGO төрөлд Хаан банкны Balance, DOTA2 төрөлд Худалдаа хөгжлийн банкны Bek, PUBG Mobile төрөлд Хаан банкны VICI тус тус тодорчээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img