Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Хятадын esport-ийн лигүүд бүгд Tencent-тэй хамтран matchfixing-ийн эсрэг гэрээ байгууллаа

Хятадын хамгийн том esport-ийн лигүүд болох League of Legends Pro League, King Pro League, Peace Elite League, Crossfire Pro League нар хамтран Tencent Esports-той гэрээ байгууллаа. Уг гэрээнд matchfixing-тэй тэмцэх заалтууд тусгагдсан бөгөөд тус лигт хамрагдаж буй багууд, тэмцээний зохион байгуулагчид тодорхой албан ёсны арга хэмжээнүүдийг авах аж.

Мөн эдгээр том лигүүдээс гадна Хятадын томоохон тэмцээнүүд болох Call of Duty: Mobile major, Clash Royale Pro League, QQ Speed S League гэрээнд оролцож, matchfixing-тэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Гэрээний дагуу Tencent-ээс хар жагсаалтыг удирдах бөгөөд үүнд matchfixing хийсэн, допинг хэрэглэсэн баг тамирчид багтах аж. Ингэснээр хар жагсаалтад багтсан баг тамирчид уг гэрээнд оролцсон тэмцээнүүдэд оролцох эрхгүй болох юм байна.

Хятадын хувьд тоглолт наймаалцах, албаар хожигдох жишээнүүд зөндөө гарч байсан. Newbee баг matchfix хийсэн нь тогтоогдож бан авч байсан бол саяхан CS:GO дээр Wings-Up баг албаар хожигдсон гэх шалтгаанаар 6 сарын бан авсан юм. Wings Up-ийн уг тэмцээн гэхдээ бие даасан тэмцээн байсан тул тухайн тэмцээн зохион байгуулагчдаас л бан аваад дууссан. Хэрвээ дээрх гэрээний тэмцээн дээр бан авсан бол нилээд хүнд нөхцөлтэй нүүр тулах байв.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img