Дэлхийн хөлбөмбөгийн сүпэр одуудын нэг, Английн хөлбөмбөгийн залуу од, Челсигийн 2021 оны шилдэг тоглогч Мэйсон Маунт Combat Gaming-ийн брэнд төлөөлөгчөөр томилогдлоо. Чэлсигийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон Mount-ийн хувьд Английн Премьер лигийн оны шилдэг тоглогчид нэр дэвшээд амжсан юм.
Mount болон Combat Gaming нь энэ зун Sky UK-ийн Ginx TV-ээр гарах цуврал контэнтийг бэлтгэн хүргэх аж. Mason Mount-ийн хувьд зөвхөн тус шоуны хөтлөгч байгаад зогсохгүй Combat Gaming-ээс зохион байгуулж буй FIFA, Fortnite, Call of Duty-ийн тэмцээнд оролцох юм байна.

Mason Mout нь Call of Duty:Warzone-ийг идэвхтэй тоглогч бөгөөд тухайн төрлийг сонирхогчдын хувьд нилээд танигдсан эрхэм билээ.