Ням, 10 сар 24, 2021
top banner

Magisk: Би Astralis-д ирсэнээсээ хойш анх удаа ийм байдалд орж байна

CS:GO-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг IEM Katowice явагдаж байгаа билээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч Astralis баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Team Spirit багтай хийж 2:1-ий харьцаатайгаар ялагдсан. Улмаар Spirit баг хагас шигшээд шалгарсан бол Astralis quarter final-д өрсөлдөж дараагийн шатны эрхээ авах шаардлагатай болсон юм. Уг тоглолтын шийдвэрлэх мап dust2 дээр явагдаж Team Spirit төсөөлөгүй үр дүнг үзүүлж Astralis-ийг 16:1-ийн харьцаатайгаар буулган авсан. Spirit баг CT талаас тоглолтоо эхлүүлж 15:0-ийн харьцаатайгаар байраа сольсон ба тоглолтыг 16:0-ээр ч дуусгах боломж байлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгчдийн хувьд ямар ч өрсөлдөөнийг уг мап дээр үзүүлж чадалгүй хожигдсон нь олон хүний гайхашралыг төрүүлсэн юм. Тус тоглолтын талаар Astralis багийн ахлагч gla1ve, magisk нар HLTV-д ярилцлага өгсөн байна.

Magisk: Би Astralis-д ирсэнээсээ хойш анх удаа ийм байдалд орж байна glave

gla1ve: “Би Spirit-д хожигдсоны дараа үнэхээр гунигтай байсан. Бид нар багаараа л “Юу болчихов?” гэсэн байдалтай болсон. Ийм том хожигдол амсаагүй маш удсан байна.”

“Бид тоглолтын дараа хоёр цагийн туршид тоглолтынхоо талаар ярилцсан. Гаргасан алдаагаа ярилцаж, юуг өөрчлөх ёстой вэ гэдгээ тохирсон. Энэ бидний хувьд хожигдлоо мартаж дараагийн зүйлдээ төвлөрөх арга зам юм. Бид нэг хуудсан дээр байж, дараа нь яах ёстой вэ гэдэг дээрээ санал нийлж байгаа. Гэхдээ бид тийм ч их зүйл өөрчлөх шаардлагагүй гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол бидний тоглолт маш сайн байгаа гэж хэлж болно. Зарим нэг зүйлийг л өөрчлөх шаардлагатай байна.”

“Team Spirit-ээс авхуулаад CIS багууд маш aggressive тоглолттой. Тиймээс бид дараагийн тоглолтуудад utility-гээ харамлахгүйгээр раундын эхлэлд шаардлагатай бол хэрэглээд явах төлөвлөгөөтэй байна. Бидний хувьд Team Spirit-ийг дутуу үнэлж, басч тоглосон зүйл байхгүй. Тэд үнэхээр сайн тоглож, бид муу тоглосон учраас хожигдсон. Хэрвээ бид хоёр дахь мап дээр T раунд илүү ихийг авч, тоглолтыг эртхэн дуусгаж чадсан бол 2-0-ээр хожих ч боломж байсан.”

Мөн уг тоглолтын талаар Astralis багийн тоглогч Magisk яриа өгсөн байна. Түүнийг өмнөх жилүүд шиг сайн форм харуулахгүй байна гэж фэнүүд нь шүүмжлээд байгаа билээ.

“Миний хувийн тоглолт өндөр хэмжээнд байж чадахгүй байгаа гэдийг хүлээн зөвшөөрч байгаа. Бүх хүн үүнийг анзаарч байгаа, би ч бас анзаарсан. Бүх л хүмүүст энэ үе тохиолддог байх. Ийм уналтууд ирсэн үед бүх л зүйл чиний эсрэг явагдаад байга юм шиг хэцүү шүү. Гэхдээ эцэст нь өөртөө итгэх итгэлээ олж, амжилт эргэн ирнэ гэж бодож байна. Astralis-д ирсэнээс хойш анх удаагаа би ийм нөхцөл байдал орж байна. Гэхдээ би бүх чадлаараа багтаа тусалж, олон байдлаар сайн нөлөө үзүүлж, багтаа тусалж чадна гэж үзэж байгаа.”

Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд эхэлж байгаа бөгөөд өнөөдөр Astralis, Virtus Pro, Gambit, Na’Vi зэрэг багууд өрсөлдөнө. Хожсон багууд нь Team Liquid, Team Spirit багууд дээр нэмэгдэж хагас шигшээн нэрсийг тодорхой болгох юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Throw хийж мөнгө угаасан тодорхой байна. Астралис ямар сайн нягт тоглодог билээ. Очиж очиж dust2 дээр ийм хол зөрүүтэй хожигдохгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img