Ням, 11 сар 27, 2022
Бусад

    LOL WORLDS 2022: САН ФРАНЦИСКО ХОТ

    LOL WORLDS 2022 тэмцээн нь 2019 оноос хойш анх удаа олон хотуудаар дамжин, үзэгчтэй болж байгаа билээ. Шат бүрд, хот бүрд дэлхийн аваргын тэмцээнийг үзэгхээр ирж буй шүтэн бишрэгчиддээ зориулж бид үндсэн үйл явдлаас  болох тэмцээнээс гадна цэнгээнт олон арга хэмжээнүүдтэй. Хот бүрт өөр өөр хөтөлбөртэй.

    САН ФРАНЦИСКО хотод  юу болох вэ?

    LOL Worlds 2022

    LOL Worlds 2022 Аваргын төлөөх тоглолт

    Хугацаа: 11-р сарын 5

    Байршил: Калифорни мужийн Сан Франциско хотын  Chase Center

    Үзэгчдэд зориулсан хөтөлбөр:

    Spotify 3D Projections: Дэлхийн аваргын тоглолт болох хотын тэнгэрт дроны үзүүлэх тоглолт болно.

    Байршил: Fisherman’s Wharf

    Хугацаа: 11-р сарын 3-4, оройны 8:30 цагт

    Хөгжөөн дэмжигчдийн баяр: Chase Center-ийн талбайд үзэгчид, хөгжөөн дэмжигчид цугларч, худалдан авалт, уулзалт зэрэг 3 өдрийн турш болно.

    Байршил: Chase Center Thrive City

    Хугацаа: 11-р сарын 3-4-нд 14-21 цагийн хооронд

    11-р сарын 5-нд 11-16 цагийн хооронд

    Үйл ажиллагаа: Хүнсний худалдаа, хананы зураг, талбай дээр шохой зураг, тоглогчдын үзүүлэлт бүхий кард, хэвлэмэл материал, 1vc1тоглолтууд, “Win Prediction model” уралдаан болно.

    Offline TV нь зохиогдож байгаа бүх арга хэмжээг шууд дамжуулахаас гадна аялан тоглолтын сонин сайхнаас ярилцаж, дэмжигчдээс ярилцлага авах юм байна.

    Хугацаа: 11-р сарын 5-нд 13-14 цагийн хооронд

    Worlds Pre-Show Live Broadcast энэхүү урьдчилсан тоглолтод хөгжөөн дэмжигчиддээ зориулсан арга хэмжээнүүдээ нэгтгэн шууд дамжуулалтаар гайхалтай хөтөлбөртэй.

    Worlds Opening Ceremony Дэлхийн аваргын нээлт: Граммигийн шагналт Lil Nas X, Jackson Wang, Louis Leibfried, Edda Hayes нар уран бүтээлийн дээжсээр нээлтийн арга хэмжээг эхлүүлнэ.

    Холбоотой мэдээллүүд:

    LOL WORLDS in cinemas worldwide.

    LOL WORLDS 2022: Play-In Stage

    LOL WORLDS 2022: НЬЮ ЙОРК ХОТ

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу