Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

LoL-ийн тэмцээний медиа эрх 310 сая доллараар үнэлэгдэв

Хятадын live stream-ийн платформ болох Huya нь Хятадын TJ Sports-ийн League of Legends тэмцээнүүд болох League of Legends Pro League (LPL), League of Legends Development League, LPL All-Star арга хэмжээнүүдийн шууд дамжуулалтын эрхийг авсан байна. Уг шууд дамжуулалтын эрхийг авахад 310 сая долларыг төсөл гэх албан ёсны мэдээлэл байгаа бөгөөд esport-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй худалдан авалтуудын нэг болж байна. Ялангуяа медиагийн эрх буюу шууд дамжуулах эрх ийм өндөр үнэ хүрсэн нь ямар үнэ цэнтэй байгааг нь илтгэнэ.

Шууд дамжуулалтын эрхийг 2021-2025 хооронд хэмээн гэрээлж байгаа ба тэмцээний VOD бичлэгүүдийн тухайд бол 3 жилийн гэрээ хийгдэж байгаа аж.

Huya-ийн хувьд уг тэмцээнүүд дээр нэмээд идэвхжүүлэлтийн контэнтууд, давталтууд, highlight бичлэгүүд, мэдээ мэдээлэл болон тайлбарлалт зэрэг медиагийн холбогдолтой бүхий л эрхийг нь эзэмших юм байна.

Мөн өөр нэгэн жишээ дурдахад 2020 оны 8 сард Хятадын шууд дамжуулалтын платформ Bilibili гурван жилийн медиа гэрээг Riot Games-ийн League of Legends-ийн тэмцээнүүд дээр буюу League of Legends-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Mid-Season Invitational, бүх оддын тоглолт зэрэг дээр байгуулаад байсан билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img