АНУ-ын томоохон испортын клуб Liquid үүрэн телефоны томоохон оператор Verizon-той хамтран ажиллах болсоноо зарлалаа. Verizon-ий хувьд Liquid-ийн албан ёсны 5G сүлжээний хамтран ажиллагч болж байгаа юм.
Verizon-ийн хувьд 5G сүлжээгээ илүү испорттой уялдуулан хөгжүүлэхээр хичээн ажиллаж байгаа ба энэ төслийн хүрээнд хийгдэж буй нэгэн томоохон алхам нь Liquid-тэй хамтарч байгаа явдал боллоо.
Verizon нь испортод хөрөнгө оруулж буй анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь Faze Clan, Dignitas зэрэг багуудтай хамтран ажиллаж байсан юм.
Энэ талаар Team Liquid-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Майк Миланов хэлэхдээ : ” Бид анх удаа үүрэн телефоны компанитай хамтран ажиллаж байна. Энэ төсөл хоёр байгууллагад хоёуланд нь ашигтай байх болно гэдэгт итгэлтэй байна. Бид Verizon-той хамтарснаар хөгжөөн дэмжигчидтэйгээ илүү ойр байх болно.” хэмээжээ.