Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Lilmix баг пара багтай боллоо

Шведээс гаралтай Lilmix баг өөрсдийн пара баг буюу хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын багтай болсоноо зарлалаа. Уг шийдмэг алхмаар тэд дэлхийд хамгийн урд алхаж буй гэдгээ зарлан тунхаглав. Одоогоор зарим багууд жендерийн тэгш байдлын үүднээс эмэгтэй багтай болохыг илүүд үзэж байгаа бол Lilmix баг ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад орон зайг үүсгэж байгаа нь үнэхээр магтууштай үйл явдал боллоо.

Үүний эхлэл болгон тэд CS:GO төрөлд пара багаа танилцуулсан ба тамирчид 14-25 насны залуучуудаас бүрдэж байна. Тамирчдын хувьд булчингийн өвчтэй учраас суугаа хөдөлмөр эрхлэх л боломжтой аж. Тиймээс суугаа байдлаар испортн төрөлд хүч үзэх нь зүйтэй хувилбар болоод байгаа юм.

Lilmix багийн менежерийн зүгээс өөр олон пара тамирчидтай хамтран ажиллах сонирхолтой бөгөөд ямар нэгэн саадгүйгээр өрсөлдөх боломжтойг онцолжээ. Цаашлаад одоогийн багаа CS:GO өрсөлдөөнд луу шиг хүчтэй байх болно хэмээн дурдав.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img