Бямба, 10 сар 23, 2021
top banner

Lilgun 13-0 амжилттайгаар MESA Pro Series Finals тэмцээн аваргаллаа

2020 оны 12 сараас эхэлсэн MESA Pro Series тэмцээн гурван цувралын турш явагдсаны эцэст финалын шийдвэрлэх тэмцээн дээрээ, шийдвэрлэх тоглолт дээрээ өчигдөр тулан ирэв. Финалын тоглолтод хэсгийн шатыг тэргүүлж шууд гранд финалд шалгарсан Lilgun, 4-р байраар шалгарсан ч хасагдах шатны хоёр тоглолтдоо дараалан ялалт байгуулсан Draingang багууд үлдээд байсан юм.

MESA Pro Series Finals тэмцээний финалаар бид Монголын шилдгийн шилдэг багийг таниад зогсохгүй,Израйлын Эйлат хотод явагдах IESF World Championship тэмцээнд Монгол улсыг төлөөлөх баг тодрох учиртай байв. Тэмцээн нийт 20 сая төгрөгний шагналын сантайгаар явагдаж байгаа ба ялагч 14 сая төгрөгний эзэн болох хуваарьтай байсан.

Ингээд Best of 5 журмаар явагдсан тус тоглолт16:00 цагт эхэлж тун хурдан нэг багийн талд шийдэгдлээ. Гол фаворитоор нэрлэгдэж байсан Lilgun эхний game-ийг тун амархан авсан. x123-ийн Sven-ийг багаараа тоглолтын эхнээс таатай байлгаж 20 минутын босго хүрэхэд Sven-ийн өндөр net worth дээр тулгуурлан тоглолтыг бүрэн өөрийн талд болгосон юм. Улмаар Draingang багийнхан үүний эсрэг юу ч хийж чадалгүй байсаар эхний тоглолтод ялагдал хүлээв.

Хоёр дахь тоглолтод Lilgun-ийн зүгээс Shadow Fiend, safelane pos1 Undying орж ирэв. Гранд финал дээр тун сонин маягийн драфт хийгдэж тоглолтын эхнээс Draingang санаачлагыг гартаа авав. 6k net worth давууг гаргаж тоглолтыг эрт дуусгах боломжийг үүгэсэн. Гэвч Proxy-ийн Nyx дараалсан соло үхлүүд, Slark Storm нарын BKB сонгоогүй байдал, хэт хягт байж хянуур байснаар эсрэг баг санаачлагыг гартаа авсан юм. Үүнээс 5-хан минутын дараа гэхэд Undying, SF нарын BKB дээр 2 дайныг Lilgun хийснээр тоглолтыг mega creeps болгож ялалт авсан. Үүгээр гранд финалын хувь заяа бараг шийдэгдсэн бөгөөд бэлтгэл муутай Draingang-ийг Lilgun өөрсдийн төгс бэлтгэлээрээ ямар ч нөхцөлд хожиж чадахаа харуулсан юм.

Улмаар 3 дахь тоглолт дээр Lilgun дахин бүрэн илүүрхэж Sanctity Templar-ийн 21-0 үзүүлэлт Proxy, Retribution нары нийлсэн 40 үхэл гэсэн статтайгаар тоглолт Lilgun-ийн талд шийдэгдсэн. Ийнхүү Lilgun нийт тэмцээний турш 13-0 гэсэн үзүүлэлттэй нэг ч мап алдахгүй MESA Pro Series Finals-д түрүүллээ.

Lilgun багийнхан тоглолтын өмнө тэмцээнд түрүүлэхийн тулд маш их төвлөрч, Монголын дотагийн бусад багууд ямар хөгжил муутай байгааг харуулж том мессэж өгөхийн хүссэн гэдгээ илэрхийлж байв. Хэчнээн Lilgun азийн шатанд сүүлийн үед дандаа ялагдаж байгаа ч Монгол багуудаас нэг алхам урд алхаж байгаа, маш их хичэжж байгаа гэдгээ харуулж 3-0 гэсэн үр дүнгээр Монголын шилдэг баг гэдгээ харуулна гэж байлаа. Тэд хэлсэндээ хүрлээ. Ингээд тэдэнд IESF World Championship тэмцээнд нь Монгол улсыг төлөөлөх болсонд нь баяр хүргэхийн сацуу амжилт хүсч байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img