Kobolds баг доод хүснэгтийн аваргын төлөөх цувралыг ARAR багтай хийн 2:0 харьцаатай илт давуу буулган авч аваргын төлөө тоглолтонд Монголын El Clasico буюу Kobolds vs Lilgun гэсэн тоглолтыг ахин бий болголоо.

Энэхүү хоёр багийн хувьд дээд хүснэгтэд учраа таарсан ба тэрхүү тоглолтод Lilgun баг илт давуу ялалтыг байгуулсан ба ахин учраа таарч тоглох гэж байгаа юм. Тэдний тоглолт 09/19-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд байрлаж буй MESA-н асарт BO5 журмаар явагдах ба ялсан баг Сингапур явах эрхийн эзэд болох болно.
