Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Lilgun баг DPC Season 2 Upper Division-ийн тэмцээнээ дуусгалаа

DPC Season 1 улиралд lower division-д оролцож гайхалтай төгсгөлөөр аваргаар тодорч байсан Lilgun баг Season 2-т Upper Division-д хүч үзсэн билээ. Долоон 7 хоногийн туршид 7 тоглолт хийсэн Lilgun ердөө нэг ялалт байгуулж, 6 хожигдол хүлээснээр өнөөдөр ийнхүү аяллаа дуусгалаа.

Upper Division-ийн хувьд энэ улирлын DOTA-ийн азийн аварга гэж ойлгож болох бөгөөд азийн шилдэг 8 багт багтаж чадсан нь манай улсын хувьд маш өндөр амжилт байлаа. Анх удаагаа энэ зэрэглэлд тоглож байгаа учраас манай залуусын хувьд маш том туршлага, цаашдын өрсөлдөөнд түлхэц болохуйц тэмцээн болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж анхны удаа гэдгээс гадна манай багийн маш сайн тоглож байсан патч солигдсон, анх удаагаа дэлхийн зэрэглэлийн багуудтай тоглосон зэрэгтэй тус амжилт хамаатай биз ээ. Гэхдээ Lilgun баг 6-р тойрогт тэмцээнийг тэргүүлж буй TNC Predator багийг 2:0 харьцаатайгаар буулган авсаныг онцлох нь зүйн хэрэг юм. Ямартай ч манай багийн хувьд ирэх улиралд Lower Division-д эргээд өрсөлдөх шаардлагатай болж байна. Тухайн зэрэглэлдээ тэргүүлж чадвал дахин дээш өгсөх боломжтой юм.

Авсан баатрууд

Lilgun-ийн хувьд өмнө метад Broodmother, Lycan зэрэг баатруудаар буюу Lil-ийн баатрууд дээр суурьлан маш олон давуу талуудыг үүсгэдэг байв. Хэрвээ эхний хоёр сонголтоор л эсрэг баг нь бандахгүй бол шууд эхний сонголтоороо сонгодог уг баатрууд Lilgun багийн амжилтанд үлэмж нөлөө үзүүлдэг байлаа. Эсрэг баг нь тоглоод барахгүй нөхцөлд хоёр баатрыг шууд бан хийнгүүт бусад метаны хүчтэй баатрууд гадна үлдэж түүнээс Lilgun сонголт хийх эрхтэй үлддэг байв. Үүнээс гадна Sanctity-д маш олон боломжууд үлддэг бөгөөд Tiny, Morph зэрэг үндсэн баатруудаа төвөггүй сонгох, Lilgun-ийн суурь pick-үүд болох Phoenix-ээ шууд авах, Marvel-д бүх offlane баатруудаас шууд сонголт хийх эрхүүд очдог байлаа. Тэр утгаараа бандуулсан байсан ч нөгөө талаас маш олон давуу талыг Lil-ийн үндсэн баатрууд үүсгэдэг байв.

Lilgun баг DPC Season 2 Upper Division-ийн тэмцээнээ дуусгалаа image 2

Энэ удаагийн 7 тойрог үргэлжилсэн уг буюу 7 удаагийн best of 3 тоглолтонд Lilgun багийнхан 39 өөр баатраар тоглосон гэсэн үзүүлэлттэй байна. Үүнд хамгийн их тоглосон нь Tiny бөгөөд нийт 10 удаа сонгосон. Өөр баатраар ямар нэгэн байдлаар хоёр оронтой тоо руу орсонгүй. Хоёрдугаар их сонгосон баатар нь Underlord байлаа. Underlord-ийг нийт 5 удаа сонгосон бол Lion, Grimstroke, Phoenix баатруудыг мөн ижил тоотой сонгожээ. Цаашлаад Lycan-ийг нь ч 4 удаа сонгож амжсан ба Necrom байхгүй болсон тул righ-click сайжруулах item-уудаар хөгжиж тоглож байлаа.

Lilgun-ийн эсрэг

Lilgun багийн эсрэг өмнөх удаагийн адилаар Broodmother-ийг хамгийн их бандсан бөгөөд 14 удаа буюу бараг л бүх тоглолтондоо бандуулжээ. Түүний араас Huskar орсон ба нийт 11 удаа бандсан гэсэн үзүүлэлт байна. Түүний ардаас Lycan 7 удаа бандуулсанаар орсон байна. Өмнөх адилаар core баатруудаа бандуулжээ.

Lilgun баг DPC Season 2 Upper Division-ийн тэмцээнээ дуусгалаа image

Lilgun бусад багийн эсрэг

Lilgun-ийн хувьд харин Puck-ийг хамгийн их бандсан ба нийт 11 удаа хассан байна. Гэхдээ Puck-ийн хувьд угаас бүх бүст хамгийн их бандагдаж байгаа баатар бөгөөд нийтийн статистикийг дагасан гэж хэлж болно. Түүний ардаас удаах бангуудад Leshrac, Batrider, Centaur зэрэг баатрууд 7 удаагийн бангаар бичигджээ.

Lilgun баг DPC Season 2 Upper Division-ийн тэмцээнээ дуусгалаа image 1

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img