Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Leena Xu: Fortnite esport-ийн хөгжилд анхаарахгүй байна

2020 оны хамгийн өндөр үнэлгээтэй esport-ийн багаар тодорсон Team Solomid багийн ерөнхийлөгч Leena Xu саяхан Fortnite-ийг esport-ийн хөгжилд анхаарахгүй байгаа талаар шүүмжилсэн байна. ТSM-ийн хувьд энэ сард өөрсдийн Fortnite багаа тарааж, уг төрлөөс гарч байгаагаа зарласан юм.

Уг шалтгааныг TSM-ийн ерөнхийлөгч тайлбарлахдаа “Бид Fortnite төрөлд итгэл хүлээлгэж маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Контентийн хаус үүсгэж, багтаа гол итгэл найдвараа хүлээлгэж удаан хугацаанд Fortnite-д анхаарлаа хандуулсан. Гэтэл Epic Games-ийн зүгээс багуудад маш ээлгүй шийдвэрүүдийг удаа дараа гаргалаа. Тэд esport-д итгэдэггүй хүмүүс бололтой. Зөвхөн gaming гэдэг талаас нь харж, өндөр шагналын сан, хүмүүсийг өөртөө татахаа л урьтал болгосон. Багуудын оролцоог хязгаарлаж, тэднийг хөгжих, дэмжих үйл ажиллагааг явуулахгүй байгаа тул энэхүү төрлөөс багаа татан гаргаж байна” хэмээжээ.

Fortnite-ийн хувьд дэлхийн хамгийн амжилттай тогломуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдийн гол тренд тоглоом гэж хэлж болно. Epic Games-ээс хөгжүүлдэг уг тоглоом өнгөрсөн онд 3 сая долларын шагналтайгаар гол тэмцээнээ зохион байгуулсан. Гэсэн хэдий ч маш олон талаар esport-ийн багуудын (organizations) хөгжих боломжийг хаасан гэж TSM-ийн зүгээс шүүмжилж байгаа юм. Бусад esport-ийн төрлүүдэд хамгийн том лигүүдэд багууддаа хувь эзэмшүүлж, хамтын ажиллагаа явуулж, хувь хүртээх зэргээр тогтвортой байдлыг нь дэмждэг бол Fortnite-д багуудыг дэмжих талаар ямар нэгэн бодлого явуулахгүй байгаа гэжээ. 2019 онд гэхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээрээ багуудыг жерсин дээрээ спонсор байгууллагуудынхаа логог тавихыг хориглож, тэмцээний албан ёсны хамтрагчдаас өөр байгууллагуудыг суртчлахгүй гэсэн дүрмийн заалттай байсан. Энэ мэтчлэн багуудад ээлгүй шийдвэр гаргаж байгаа нь esport-ийн хөгжил гэхээсээ илүү өөрсдийн ашиг орлогыг харж байгаа шийдвэр гэлтэй байгаа юм.

TSM багийн ерөнхийлөгч Leena Xu-ийн хувьд esport-ийн байгууллагуудыг удирдаж буй цөөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгий өндөр үнэлгээтэй esport-ийн багийг удирдаж байгаа нь түүний нэр хүндийг олон нийтэд хангалттай өсгөж буй. Түүний хувьд 2019 онд Forbes-ийн Gaming салбарын 30-аас доош насны 30 хүний тоонд багтсан билээ. Leena Xu 1993 онд төрсөн бөгөөд анх TSM-ийн үүсгэн байгуулагч, CEO Andy Dinh-тэй болзож байсан юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img