League of Legends 5vs5 тэмцээн 2023.01.28-29 хооронд Монголын LOL тоглогчдын дунд онлайн хэлбэрээр зохиогдох нь

LoL Esports бол 2011 оноос хойш дэлхий даяар олон сая тоглогчид, хөгжөөн дэмжигчидтэй, дэлхийн шилдэг цахим спортын төрөл юм. Лигийн 100 гаруй мэргэжлийн спорт баг, 800 гаруй тоглогчид LOL Worlds хүрэх олон шатны лигт өрсөлддөг.
Цахим спортын Их Гурав-ын нэгт багт энэ төрлийн серверийн хувьд саяхан өөрчлөлт орсонтой холбогдуулан Монголын LoL-ын коммьюнити энэ оны тэмцээнээ Тайван сервер дээр зохиох гэж байна.
League of Legends 5vs5 тэмцээний зорилго: Шинэ season эхэлж буй болон Монгол тоглогчид маань шинэ серверт шилжин тоглож эхэлсэнтэй холбогдуулаад тоглогчдоо идэвхжүүлэх нэг серверт нь нэгтгэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.
League of Legends 5vs5 тэмцээнийн зохиогдох хэлбэр: Бүх тоглолтууд цахимаар явагдана.
Бүсийн тоглолт>Шигшээ тоглолт>Шувтаргын тоглолт гэсэн зарчмаар явагдана.
Бүртгэл дуусахад хэдэн баг бүртгүүлснээс шалтгаалан явагдах хэлбэр эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ.
League of Legends 5vs5 тэмцээнийн шагналын сан: Нийт 2’000’000₮ шагналын сантай.
1-р байр – 1’000’000₮
2-р байр – 650’000₮
3-р байр – 350’000₮
Бүртгэл: Баг бүр багийн гишүүд 01-р сарын 25 -ны дотор мэдээллүүдээ excel файл бөглөн о.enguun@yahoo.com хаяг руу явуулна. Баггүй тоглогчид өөрсдийн мэдээллээ явуулж, тоглогчдын мэдээллүүдээс багийн гишүүд бүрдүүлэн өгөх боломжтой.
Тэд саяхан өөрсдийн Нүүр Номын хуудсандаа аль сервер лүү шилжих санал асуулга явуулсаныг доор оруулж байна.
Garena сервер үүд Riot-ийн шууд хяналтад шилжиж бидэнд шинээр 5 ширхэг Ази серверүүдэд бага ping-тэй тоглох боломж бүрдээд байна /SG, TW, TH, PH, VN/. Эдгээр серверүүдээс бидэнд хамгийн тоглоход тохиромжтой нь Тайван, Сингапур, Филиппин гэсэн 3 серверүүд байгаа юм. /Тайланд, Вьетнам хоёрыг угаасаа бодоод ч хэрэггүй/.
Ази сервер рүү шилжих нь ping, цагийн зөрүү, ирээдүйн Монголын LoL community хөгжиж гадаад заах зээлд гарах гэх мэт бүх талаараа зөв шийдвэр мөн байх.
Иймд цөөхүүлхнээ байж ядаж байж хэдэн серверүүд рүү бүр тараад алга бололгүй community-гээ авч үлдэхийн тулд нэг сервер рүү хамтдаа шилжсэн нь зөв шүү.
- ТАЙВАН СЕРВЕР
ДАВУУ ТАЛ: Ping нь ~70 бөгөөд тоглогчдын чанар, чадвар сайтай, тоглогч ихтэй.
СУЛ ТАЛ: Албан ёсны хэл нь Хятад ба үүнийг нь өөрчилж болох ч Riot-ийн дүрэм журмын дагуу тоглоомтой холбоотой ямар нэгэн файлд өөрчлөлт оруулах нь хориотой байдаг. Тоглогчдын бараг 90% нь хятадаар ярих болохоор ямар нэгэн хүрээлэл үүсгэхэд асуудалтай.
2. СИНГАПУР СЕРВЕР
ДАВУУ ТАЛ: Албан ёсны хэл нь Англи, тоглогчдын ихэнх нь англиар ярьдаг, тоглогч ихтэй.
СУЛ ТАЛ: Ping нь ~86 /still good tho/
3. ФИЛЛИПИН СЕРВЕР
ДАВУУ ТАЛ: Ping нь ~56 /серверийн төв нь Филиппин рүү нүүхэд ping өснө/, албан ёсны хэл нь Англи.
СУЛ ТАЛ: Тоглогч цөөнтэй /queue duration ихтэй/, тоглогчдын чанар чансаа бусад ази серверүүдээсээ тааруу, community нь муу хөгжсөн
Мөн шинэ season эхлэхээр тоглогчдыг нэгтгэх зорилгоор тэмцээн зохиогдох ба тэцээнийг энэ 3 серверийн аль нэг дээр нь зохион байгуулна.
Esportsnews.mn– мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн. Харамсалтай нь 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Бид өөрсдийн боломжийн хэрээр өмнөх мэдээллүүдээ оруулж байгаа тул хугацаа, холбоотой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.
Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат.