Ням, 10 сар 24, 2021
top banner

League of Legends 2021 оны дэлхийн аваргын финалын тов тодорлоо

Riot Games-ийн зүгээс esport-ийн хамгийн том тэмцээн гэгддэг League of World Championship-ийн 2021 оны тэмцээний тов болон байршлыг зарлалаа. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилийн адилаар Хятад улсад зохион байгуулагдана гэдгийг тэмцээний зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна.

Тэмцээний финалын тоглолтууд 11 сарын 6-нд Хятадын Шенжен хотын Universiade Sport Center-д болох аж. Тус цэнгэлдэхийн хувьд Shenzhen FC хөлбөмбөгийн багийн цэнгэлдэх бөгөөд 60 мянга гаруй үзэгчийг хүлээн авах боломжтой юм байна. Өмнөх жилийн финалын хувьд Шанхай хотын Shanghai Stadium-д явагдсан бол өмнө 2017 онд Хятадад болж байсан финал нь Бээжин хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байжээ.

Дэлхийн аварга болж байсан байршлуудыг харвал Хойд Америк, Европ, Өмнөд Солонгос, Хятад гэсэн бүсүүд байна. Өмнөх удаагийн тэмцээнүүдийн хувьд хот хотоор аялсны эцэст финал нь нэг хотод болдог байсан ч цар тахлын улмаас энэ байдал хумигдах шаардлагатай болоод байгаа юм. Одоогоор финалын тов тодорхой болсон ч тэмцээний өмнөх шатны тоглолтууд хэрхэн явагдах нь ил болоогүй байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img