Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Krafton 2022 оны азийн наадамд зориулж PUBG Mobile-ийн тусгай хувилбарыг гаргана

2022 оны 9 сард зохион байгуулагдах Ханжоугийн азийн наадамд испортын 8 төрөл албан ёсоор медалийн төрөл болон багтсан билээ. Өмнө нь олон удаагийн спортын тэмцээнд багтаж байсан ч албан ёсны медалийн төрөл болж багтсан тохиолдол бараг байгаагүй гэхэд болно. Уг багтсан 8 төрлийн дунд PUBG Mobile багтаж байгаа. Тэгвэл PUBG-ийг хөгжүүлэгч Krafton-ийн зүгээс азийн наадамд зориулан тоглоомын шинэ хувилбарыг танилцуулахаар болжээ.

PUBG Mobile нь олон улсад зөрчлүүдтэй тулгардаг. Пакистан болон Энэтхэг улсуудад PUBG Mobile-ийг бүрэн хориглосон байдаг бол саяхан Хятадын засгийн газрын хоригийн улмаас асуудалтай тулаад буй. Тийм ч учраас Krafton үүний эсрэг хариу үйлдэл үзүүлж Энэтхэгт зориулан Battlegrounds Mobile India хэмээх ижил боловч өөр нэртэй PUBG Mobile-ийг гаргасан юм. 

Харин Хятадын хувьд PUBG Moblile боловч өөр нэртэй Peacekeeper Elite буюу Game for Peace тоглоомыг өөрсдөө гаргасан. Энэ мэтчлэн PUBG Mobile-ийг олон улсын хүрээнд өрсөлдүүлэхэд хүндрэл үүсээд буй. Тэгвэл 2022 оны азийн наадамд тусгайлан PUBG IP нэртэй тоглоомыг гаргаж эдгээр хоригтой улсууд, бусад нээлттэй байгаа улсуудыг нэгтгэн нэг тоглоом дор тоглуулах төлөвлөгөө гаргажээ.

Үүний адилаар Arena of Valor ч гэсэн азийн наадамд зориулан өөрсдийн шинэ, тусгай хувилбарыг гаргахаар болсон байна. 

Азийн наадамд дээр дурдсанчлан 8 төрөл багтаад байгаа ба үүнд PUBG Mobile, Arena of Valor, EA Sports FIFA, Dream Three Kingdoms 2, Hearthstone, DOTA 2, League of Legends, Street Fighter V тус тус багтаж байна.

Азийн наадмын испортын зохион байгуулалтыг AESF бую азийн испортын холбоо хариуцан ажиллах болоод байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img