Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Explained: Яагаад Konami PES-ийн нэрийг eFootball болгож rebrand хийх болсон бэ?

Esport-ийн ертөнцөд League of Legends, CS:GO, DOTA2 зэрэг MOBA, FPS төрлүүд шиг үзүүлэлтийг харуулдаггүй ч энэхүү салбарт том байр суурийг эзэлдэг төрөл бол FIFA, PES зэрэг виртуал хөлбөмбөгийн төрлүүд юм. Тэгвэл хөлбөмбөгийн төрөлд өрсөлддөг PES саяхан том зарлалыг гаргаж нэрээ eFootball болгож, тоглоомоо үнэгүй болж байгааг зарласан билээ. Бид энэ удаагийн ESN Explained булангаараа Konami яагаад тоглоомынхоо нэрийг гэнэт өөрчилж олон жилийн брэнд, хоногшсон нэрийг өөрчлөх болсоныг тайлбарлан хүргэж байна.

Виртуал испорт гэж юу вэ? Esport мөн үү?

Esport ангилалд бид одоогоор видео тоглоом дээр суурилсан, тодорхой мэргэжлийн тэмцээнүүдтэй, esport community төрлүүдийг хамааруулж авч үзэж байна. Харин виртуал испортуудын хувьд бусад видео тоглоомуудаас ялгаатай нь бодит спортыг шууд виртуал байдлаар буулгасанаараа онцлог. DOTA, Counter-Strike, League of Legends гээд ихэнх тоглоомуудыг тоглоом бүтээгчид шинээр бүтээсэн бол FIFA, PES, NBA2K, Gran Turismo зэрэг тоглоомууд бодит амьдрал дээрх хөлбөмбөг, сагс, уралдаан зэргийн видео тоглоомын хувилбар юм. Тэгэхээр эдгээр бодит амьдралын спортыг видео тоглоом болгож, цаашлаад esport болсоныг виртуал испорт гэж нэрлэдэг байх нь.

FIFA vs PES мөнхийн өрсөлдөөн

Бусад мэргэжлийн спортын төрлүүдэд нэг видео тоглоом зонхилдог. Харин хөлбөмбөгийн тухайд хоёр өөр тоглоом хөгжүүлэгчийн өөр тоглоомууд тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байна. Сагсан бөмбөгийн тухайд анх NBA Live, NBA2K гэсэн төрлүүд өрсөлдөж байсан ч эцэстээ NBA2K өрсөлдөөнд ялагч болсон. Харин хөлбөмбөгийн тухайд PES, FIFA гэсэн өрсөлдөөн өрнөсөөр байна. 

Konami-ийн зүгээс PES өрсөлдөөнд байгаа бол EA буюу Electronic Arts-аас FIFA-ийг гаргасан билээ. Аль альнь жилд өөрсдийн тухайн жилийн шинэ хувилбараа танилцуулж PES19, PES20, PES21, нөгөө талд FIFA19, FIFA20, FIFA21 гэх мэтээр жил болгонд шинэ хувилбараа танилцуулдаг. Нэг нь илүү бодит дүрслэлтэй байх гэж нэг шинэчлэлийг танилцуулахад нөгөө жил нь нөгөө тал нь илүү бодит тоглоомын арга барилыг танилцуулах жишээний. Мэдээж стратегийн талаас олон өрсөлдөөн явагдаж байгаа тул одоо хүртэл аль нэг нь тэргүүн байранд залраагүй байна. Тийм ч учраас хоёр талд их хөрөнгө оруулалтыг хийж сайжирч, бие биенийхээ ашиг орлогыг хуваасаар байгаа. 

PES '21 vs FIFA '21: Why PES is a better soccer experience | by J. King |  Casual Rambling | Jun, 2021 | Medium
Нэг төрлийн тоглоомын хамгийн том өрсөлдөөн. Хэрвээ DOTA-ийг хоёр өөр газар нэг хувилбараар хийж зөвхөн дүрслэл, зарим механикаараа өрсөлддөг бол ямар байх байсан бол?

PES яагаад eFootball болж, rebrand хийх болсон бэ?

Шалтгаан бол өөрсдийн “тоглоомын дүрмийг” өөрчилж байгаа нь юм. Дээр дурдсанчлан аль аль нь жил болгон өөрсдийн оны шинэ хувилбараа танилцуулж, тухайн жилээ тэр хувилбаар бага зэргийн апдэйтийг улирлаар нь оруулаад явдаг. Тэгвэл PES үүндээ өөрчлөлт оруулж, FIFA-ийн эсрэг өөрөөр “тоглох” боллоо. 

Цаашдаа тэд eFootball нэрийн дор тогтмол байж, үргэлж апдэйт оруулах байдлаар ажиллах аж. FIFA бүтэн жилийн хугацаанд тамирчдын шилжилт хөдөлгөөн, үзүүлэлт зэрэг дээр л өөрчлөлтүүдийг оруулах бол PES цаг үеэ даган хэзээ ч апдэйт хийж болно. Яг л DOTA2 патч гэж гардаг шиг PES шинэчлэл шаардлагатай үед нь цаг тухайд нь бага багаар болон томоор нь ч гэсэн шууд хийх боломжтой болж байгаа гэсэн үг юм. Ингэснээр тоглоомыг нэг жилийн хугацаанд хүлээх шаардлагагүй бөгөөд тоглоомын механик, сайжруулалтууд цаг тухай бүртээ орох ажээ. Уг шинэчлэлийн ачаар хүмүүс eFootball-ийг үргэлж тоглож, тоглогчдын тоо ихэсч, KONAMI өрсөлдөөнд ялагч болно гэдэгтээ итгэж байна.

Мөн хамгийн том мэдээ нь тоглоом үнэгүй болж байгаа явдал юм. Хоёр тоглоомыг тоглогчид жил болгон шинээр худалдаж авах ёстой байдаг нь тоглогчдын тоог тодорхой хэмжээнд бага байлгаж, өсөлтийг хумьдаг. Цаашлаад хөлбөмбөг сонирхогчид хоёр хөгжүүлэгчийн нэг төрлийн тоглоомыг салгаж худалдаж авдаг тул бүр тоглогчид бага гэсэн үг. Тиймээс PES энэхүү алхмыг хийснээр нилээд том эрсдлийг гаргаж байгаа ч нөгөө талаар тоглогчдын тоогоо ихэсгэх зөв үйлдлийг хийлээ. 

Үүн дээр ч тоглоом хөгжүүлэлтийн багийнхан тайлбараа хийсэн бөгөөд брэнд болон нэрээ шинэчилсэн нь маш их өөрчлөлтийг оруулж байгаагаа олон нийтэд харуулах гэсэн холбоотой гэж тайлбарлажээ. Цаашлаад энэ төрөлдөө хувьсал хийх хэмжээний том өөрчлөлтийг, шийдвэрийг гаргаж байгаа тул бүгдийг шинээр олон нийтэд танилцуулж, шинэ мессэжийг өгөх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байна. 

Ямартай ч цаашдаа үнэгүй байх eFootball ойр ойрхон шинэчлэлүүдийг хийж, жил болгоны том адпэйтээрээ ямар үр дүнг авчирах нь таамаг мэт байна. Гэхдээ одоогийн байдлаар сонирхогчдод маш ашигтай, тоглогчдод ээлтэй, тоглогчоо хадгалж үлдэх сайн шийдвэр гэгдэж байгаа. Мэдээж та ч гэсэн нэг удаа татаж аваад цаашдаа байнга апдэйтээ хийгээд үргэлж тоглоод байх боломжтой. Магадгүй энэ шинэчлэл FIFA-ийг өөр нэгэн шалгуурт дуудаж байна. Эсвэл FIFA зөв хувилбар гаргаж чадахгүй энэ “дайнд” ялагдах уу?

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img