Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Karrigan Faze Clan-д эргэн ирлээ

Mousesports багийн inactive бүрэлдэхүүн рүү шилжээд байсан IGL karrigan багаа албан ёсоор орхиж хуучин хүчин зүтгэж байсан Faze Clan багт эргэн ирлээ.

Түүний хувьд Faze Clan-д 2016 онд элсэж 2018 оны эцэс хүртэл хүчин зүтгэсэн билээ. Тус хугацаанд багийн ахлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж Faze-ийг топ зэрэглэлд тоглуулж байсан ч #1 гэсэн байрыг хараахан эзэмшиж чадаагүй юм. Улмаар багаас karrigan-ийг чөлөөлсөн бөгөөд Mousesports багийн IGL үүргийг саяхныг болтол гүйцэтгэх болсон билээ. Mousesports-ийн хамтаар 2019 оны төгсгөлд ESL Pro League тэмцээний аваргаар тодорч HLTV-ийн #1 баг болсон нь түүний гаргасан хамгийн өндөр амжилт байсан юм. Харин 2020 оны турш Mouz тус формоо төдийлөн хадгалж чадаагүй ба оны эцэст бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлтийг оруулж түүний үр дүнд тэрбээр сэлгээ рүү шилжээд байсан билээ.

Харин Faze Clan багийн хувьд Niko-ийг G2 багт алдсаны дараа Liquid багаас Twistzz-ийг бүрэлдэхүүндээ элсүүлээд байсан юм. Мөн бүрэлдэхүүнд нэгдээд төдийлөн удаагүй байсан Kjaerbye-ийн хувьд багаа орхих нь тодорхой болоод байгаа бөгөөд тэрбээр одоогоор багт inactive статустай байна. Karrigan-ийг багт элсэх хүртэл olofmeister түр стандин хийж байсан бөгөөд BLAST Premier хэсгийн шатанд тоглож багаа финалд шалгаруулсны дараачаар багийг орхиж байна. Ирэх тэмцээнүүдээс түүний оронд үндсэн бүрэлдэхүүнд karrigan IGL статустайгаар оролцох нь.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img