180 сая төгрөгийн шагналын сантай “ШИЛДЭГ НЬ ХЭН БЭ?« тэмцээний бүртгэл эхэллээ

4
923

Монголын хамгийн анхны Live Streaming платформ болох JigJug-ийн зүгээс U brand болон UBCab, Mplus нартай хамтран зохион байгуулж буй ₮180,000,000 шагналын сантай цахим спортын дөрвөн төрлийн тоглоом дээр хагас жилийн туршид үргэлжлэх тэмцээнийг зарлан бүртгэлээ хийж эхэллээ.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://bit.ly/3yQY5E8
БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ: Баг тус бүр 20,000 төгрөг

Who is The Best тэмцээний үндсэн танилцуулга бичлэг

ТЭМЦЭЭНД ХАМРАГДАЖ БУЙ ТОГЛООМУУД:

  • PUBG MOBILE
  • DOTA 2
  • Counter-Strike: Global Offensive
  • Mobile Legends

СОНГОН ШАЛГАРУУЛХ ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ, ФОРМАТ:

DOTA 2, CS:GO болон Mobile Legends: Bang Bang
Нийт 32 баг бүртгэх ба Single Elimination дүрмээр Semifinal болон Grandfinal-ийн тоглолтуудаас бусад нь BO1 журмаар тоглогдоно. /Semifinal болон Grandfinal-ийн тоглолтууд BO3/

PUBG MOBILE
Мөн адил 32 багийг бүртгэх ба багуудыг хоёр хэсэгт 16 багтайгаар хуваан хэсэг тус бүрээс шилдэг 8 багийг дараачийн шатанд шалгаруулан хоёр хэсгийн нийт 16 баг хоорондоо тоглох болно.

ОНООНЫ ДҮРЭМ:
Qualifier тэмцээнүүдээс багууд оноо цуглуулах бөгөөд 4 Qualifier тэмцээнээс багууд дараах байдлаар оноог цуглуулах юм.

May be an image of text that says 'FORMAT QUALIFIER POINTS 1. 500 POINTS 2. 450 POINTS 3. 400 POINTS 4. 350 POINTS 5. 300 POINTS 6. 300 POINTS 7. 200 POINTS 8. 200 POINTS 6aryyA 333лc3H 6aйpaacaa xamaap4 oHOO uyrлyyлax 6ereeA 6er BoA Tyc oHoor OOP INVITATIONAL-A OPOX 3px33 ABHA'

ОНОО ЦУГЛУУЛАХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
Qualifier тэмцээнүүд нь 6 сар үргэлжлэх томоохон тэмцээний ердөө эхлэл нь ба энэхүү сонгон шалгаруулалтаас оноо цуглуулан цааш цаашдын тэмцээнүүд болох Invitational болон National Championship зэрэгт цааш шалгаран оролцох боломж бүрдэх юм.

No description available.

БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Сонгон шалгаруулалтын бүртгэл 12/20-с эхлэсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа ба эхний 32 баг бүртгэлээ баталгаажуулах үед бүртгэлийг хаах болно гэжээ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТЭМЦЭЭН ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
2022 оны 01 сарын хоёр дахь долоо хоногт буюу 01/10-ны үед тэмцээний эхний сонгон шалгаруулалт явагдаж эхлэх болно.

4 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу