Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Токиогийн зуны Олимпоор “World Open” esport-ийн тэмцээн болно

Tokyo-2020 зуны олимпийн наадам нэг жилийн хугацаатай хойшилохоор болсон билээ. Ийнхүү энэ зун зохион байгуулагдахаа болж буй спортын хамгийн том наадамд esport-ийн төрөл туршилтын байдлаар явагдана гэдгийг өнөөдөр зарлалаа. Медалийн албан ёсны төрөл болж орохгүй ч олимпийн наадмын далбаан дор 7 сарын дундуур явагдахаар болсон байна. Уг төрлүүдэд Rocket League, Street Fighter төрлүүд багтсан юм.

Энэхүү зарлал нь анх 2019 онд гарч байсан бөгөөд олимпийн наадам хойшилсоноор тус тэмцээнүүд тодорхойгүй болсоод байсан билээ. Тэгвэл олимпийн наадм дөхсөнтэй холбогдуулан уг тэмцээнүүд явагдана гэдгийг олимпийн хорооноос баталсан ба Intel ерөнхий ивээн тэтгэгчээр өөрийн нэр дор зохион байгуулах ажээ. Тэмцээний нэр Intel World Open байх бөгөөд уг ажиллагаагаар esport нь олимпийн медалийн төрөл болж чадах эсэхийг ажиглах төлөвтэй байна.

Тэмцээний бүртгэл нээлттэй байдлаар зарлагдсан ба бүхэн дээрх жиргээний линкээр албан ёсны сайт руу нь дамжин ороод шууд бүртгүүлэх боломжтой ажээ. Ийнхүү танд олимпийн тэмцээнд esport-оор оролцох боломж бүрдлээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img