Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

iLTW: “DOTA тоглож эхлэхээс өмнө би оршин тогтнодоггүй байсан.”

Escorenews болон iLTW нарын хоорондоо ярилцсан ярилцлагыг хүргэж байна. iLTW энэхүү ярилцлагандаа:

iLTW: "DOTA тоглож эхлэхээс өмнө би оршин тогтнодоггүй байсан." n24250
  • iLTW-н бага нас
  • WESG тэмцээнд түрүүлсэн тухайгаа
  • DOTA-с хэрхэн завсарлага авдаг талаараа
  • Virtus.pro багт өнгөрүүлсэн цаг хугацааны талаар
  • OG дэх уур амьсгалыг CIS бүсэд бүтээж болдоггүй талаар
  • Яагаад Nigma түүнийг ямар ч шалгалт, туршилтгүйгээр багтаа авсан тухай
  • AniMajor-д хэрхэн өндөр амжилт үзүүлж чадаагүй
  • CIS бүсийн ирээдүй

-Багадаа ямар хүн болохыг хүсдэг байсан бэ?

Би 6-7 настайдаа л Dota тоглож эхлэсэн. Ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? гэж үү? Ахыгаа Warcraft тоглохыг нь л хараад түүнтэй тоглож, заримдаа булхайцаж ахынхаа компьютерийг унтрааж байгаад л зальдаж ялдаг байсан.
Dota тоглохоос өмнө iLTW гэдэг хүн оршин тогтнодоггүй байсан. Би амьдралдаа өөр ямар нэгэн зүйл хийж байна гэж бодож байгаагүй. Би үргэлж л DOTA-чин байсаар ирсэн. Тиймдээ ч амьдралынхаа туршид гэрээсээ ч цөөхөн л гарсан.

iLTW: "DOTA тоглож эхлэхээс өмнө би оршин тогтнодоггүй байсан." pic 20210813 1280x853 6811067806

-Бага насаа хаана өнгөрөөсөн бэ?

Би Тэйково-д төрсөн. Ердөө 30,000 хүнтэй Оросын жижиг хот. Би тэнд өсөн торниж, амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн. Гэхдээ одоогоор Владимир хотод ээждээ байр авч өгөн цугтаа амьдарч байна.

-Байр авах үйлдэл чинь WESG-д түрүүлсний дараачаар болсон уу? Ээж чинь ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Ямар үйлдэл гаргаж байсныг нь санадаггүй ээ. WESG-с ирээд та байраа сонго. Би авч өгье л гэсэн.

Яг үнэндээ, Solo намайг WESG-д авч явсан нь үнэхээр аз гэмээр байсан. Баярлалаа л гэж хэлье. Гэхдээ би муу тоглосон л доо. Яаж ялсан бэ гэвэл манай баг дэндүү хүчирхэг байсан. RAMZES, Solo, 9pasha, RodjER. Би зүгээр л чимэг маягтай л тоглогч байсан.

Team Russia are the WESG 2017-2018 Champions
WESG 2017-18 тэмцээний аваргууд болон Оросын баг. 9pasha, iLTW, Solo, RodjER, RAMZES

-Өмнө нь голын замд тоглож байгаагүй юу?

Тиймээ. WESG-д би анх удаагаа голын замд, тэгээд Offlane, ахиад эргээд голын замд. Тэгээд эргээд Carry дээрээ тоглосон. WESG-н дараачаар би өөрийгөө голын замд тоглож чадахгүй юм байна гэдгээ бүрэн ойлгосон. Тиймээс Carry үүрэг дээрээ бат байхыг хүссэн.

Чи хамгийн сүүлд 2017/06/16-нд л DOTA тоглоогүй гэсэн байсан. Тэгвэл түүнээс хойш сүүлд хэзээ DOTA тоглоогүй өнжсөн өдрөө санаж байна уу?

Тиймээ. Саяхан л юм уу даа. Өдөржин зурагт үзэж, ТВ цувралууд үзсэн. Гэхдээ яг үнэндээ ялгаагүй л дэлгэц ширтэж байгаа болохоор амралт биш л юм даа. Хэрэв Москвад амьдардаг байсан бол арай өөрөөр амрах байсан биз. Харин Владимирт бол гадуур алхах эсвэл гэртээ зурагт л үздэг дээ.

VP-н талаар ярилцъя. Virtus.pro-гийн тоглогчид хэр байсан бэ?

Тэд мэдээж сайн тоглогчидтой байсан. Гэхдээ тоглоомыг харах өнцөг нь өөр байсан.

Virtus.pro-д байсан үеэ эргэж харвал юу гэмээр байна?

Бид чадахаараа л тоглож байсан. Solo болон No[o]ne-р ахлуулан Parimatch-д түрүүлэн, бусад тэмцээнүүдэд ч чадахаараа л оролцож байсан. Гэвч бид чухал гэсэн тэмцээнүүддээ хожигдож байсан.

Чи Nigma-д нэгдэхээсээ өмнө, амьдралынхаа туршид ганц л удаа Tier 1 багт тоглож үзсэн гэсэн шүү дээ [OG]. Яагаад CIS бүсэд байхдаа тоглож байсан багуудаа Tier 1 гэж хэлж болохгүй гэж?

iLTW: "DOTA тоглож эхлэхээс өмнө би оршин тогтнодоггүй байсан." pic 20210813 640x427 4026722535
N0tail болон iLTW

OG бол хожихын л төлөө тоглодог сүпер хүмүүс. OG-н тоглогчид олон сая долларыг цугтаа өөрийн болгохын төлөө л нэгдсэн болохоос нэгнийхээ сэтгэл санааг унагаах гэж лав биш. Тийм зүйлс CIS бүсэд ихэд харагддаг.

Ceb болон N0tail нарын OG-д үүсгэсэн зүйл бол ахин давтагдашгүй. Ялангуяа CIS бүсэд. Учир нь CIS бүсийнхэн өөрийн байрлал дээрээ л хязгаарлагддаг. Тэгвэл нөгөө талаас OG “тавуулаа” тоглолтонд аль нь илүү тохирсон байхаас шалтгаалан байрлал, нөхцөл байдлаа мэдрэн өөрчилж чаддаг.

-Тэгвэл Virtus.pro тарахын өмнөхөн ArtStyle эргэн нэгдсэн. Түүнтэй ажиллахад хэр байсан бэ?

ArtStyle сайн байсан. Тэр бол сэтгэл зүйн хувьд үнэхээр сайн дасгалжуулагч. Гэхдээ багийн гишүүд цугтаа байж чадаагүйн улмаас бид тарсан гэж боддог. W_Zayac Киргизстанд, Иван [Artstyle] Украйнаас гарах боломжгүй гэх мэтчилэн байсаар тарсан.

Artstyle сэтгэл зүйн хувьд дасгалжуулдаг юм бол, Sockshka, rmN нарын хувьд чамд юу заасан бэ?

Рома [rmN] бол голчлон тоглоомон дундах дасгалжуулагч. Тэр хааяа бидэнд бидний мэддэггүй механик болон бусад зүйлсийг хэлж өгдөг. Харин Socks-той биш ихэвчлэн Ceb, N0tail хоёроос суралцсан зүйлсээ л санаж байна. Дурьдаж хэлэхэд Kuro болон Solo нар ч надад их зүйлсийг заасан.

Тэгвэл энэ жил OG ахин нэгдсэн шүү дээ. Тэд яагаад бүтээгүй гэж бодож байна?

Нэгдүгээрт, JerAx байгаагүй. Хоёрдугаарт, ana бараг 2 жилийн турш DOTA тоглоогүй. Тэр эргэж ирэхийг хүсээгүй байх л даа. Зайлшгүй шаардлагаар л ирсэн. Тэд гэхдээ энэ жил ч бас шалгарч чадсан. Тиймээс энэ жил ч TI аваргууд болохыг үгүйсгэхгүй. Маш эрч хүчтэй, нэгэндээ итгэдэг. Дэлхийн бүх баг дундаас Map-н хаа саагүй тоглож чаддаг цор ганц баг.

-Live To Win багаас гарсны дараачаар юу болсон бэ? Nigma чамайг яагаад туршиж үзэлгүйгээр нэгтгэсэн бэ?

LTW багаас гарсны дараачаар надад ямар нэгэн багаас урилга ирээгүй байсан л даа. Гэтэл Nigma-с холбогдоод намайг шууд л бүрэлдэхүүнд аваад тоглоод эхэлчихсэн. Би ч бас гайхсан. Уг нь багууд чинь тоглогчдоо туршиж үзэж байж авдаг биз дээ л гэж бодож байсан.

iLTW: "DOTA тоглож эхлэхээс өмнө би оршин тогтнодоггүй байсан." pic 20210813 1920x1080 8971874886
Team Nigma баг AniMajor тэмцээний үеэр. Эх сурвалж: WePlay

-Nigma багийнхантай байх хэр байна?

Бид Warcraft-с эхлэн тоглосон бүрэлдэхүүнтэй цор ганц баг байх. Тиймдээ ч эдгээр залуус онцгой байдаг биз. Нэг зүйлийг батлаж хэлэхэд энэ баг надад маш сайн тохирсон баг.

iLTW: "DOTA тоглож эхлэхээс өмнө би оршин тогтнодоггүй байсан." pic 20210813 1920x1920 1159649202

-AniMajor-д юу болсон бэ? Та нар хэр удаан бэлдсэн бэ?

Бид 2-3 долоо хоног орчим хугацаанд Украйнд бэлтгэл хийсэн. Тэр үед л багийнхантайгаа анх уулзсан.
Тэмцээний тухайд гэвэл би анх удаагаа л тэмцээний үеэр ядарч үзсэн. Бид эхлээд Wild Card-с эрх авах гэж тоглолтууд хийсэн. Дараа нь хэсгийн шат, тэгээд Playoff-д PSG.LGD-д хожигдол хүлээсэн. Дараачаар нь EG-д. Бид өөрсдийгөө сайн байсан л гэж дүгнэж байна. Гэвч PSG.LGD дэндүү сайн байсан.

CIS бүсийн Dota ямаршуу байна гэж дүгнэж байна? Хэнийг ирээдүйтэй гэж харж байгаа вэ?

Маш олон тоглогчид гарч ирж байна. Жишээлбэл Team Empire-н тоглогч depressed kid. Тэд бол залуу тоглогчид шүү дээ. Тиймээс ахмад тоглогчидтойгоо цуг тоглон туршлагажих хэрэгтэй. Гэвч залуучууд ахмадуудтайгаа тоглохыг хүсээд байдаггүй учраас алдаад байдаг байх.

depressed kid fan club (official) | ВКонтакте



гэсэн ярилцлагыг өгчээ.
iLTW-н хувьд одоогоор ямарваа нэгэн тэмцээнд оролцолгүйгээр амарч байгаа төдийгүй дараа улирлын DPC-д багийн хамтаар бэлдэж буй юм.

  • Түлхүүр үгс:
  • Dota2

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img