IKEA in esports
IKEA – Гэр ахуйн тавилгын компани, компьютерийн ASUS брэндийн салбар Repiblic of Gamers брэнд тоглогчдод зориулсан загвар гаргахаар боллоо.
Тэд хамтдаа тоглоомын хэрэгсэл, тоглогчдод зориулсан тавилга, дагалдах хэрэгслийн загвар гаргаж, түүнийгээ үйлдвэрлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов. Өнгөрсөн сард IKEA Хятадын зах зээлд тоглогчдод зориулсан тавилгуудыг гаргаж, ингэснээр дэлхийн зах зээлд хэр амжилттай явахыг харуулах гол шалгуур болно гэж үзэж байна.

Персонал компьютер ашигладаг тоглогчдод зориулсан IKEA-ийн бүтээгдэхүүн нь HUVUDSPELARE, UTESPELARE, MATCHSPEL, GRUPPSPEL, UPPSPEL, LÅNESPELARE гэсэн зургаан ангилалтай.
UPPSPEL брэндийг хоёр компан хамтран хөгжүүлэх бөгөөд, бусад таван төрлийг нь зөвхөн IKEA боловсруулж тоглогчдод зориулж гаргана.

Эдгээр шинэ тавилгуудын жагсаалтыг Япон улсад 2020 оны 5-р сард танилцуулахаар төлөвлөж байна. Бүтээгдэхүүнд тоглоомын ширээ, сандал, шургуулгын хэсэг, аяга тавиур, хүзүүний дэр, цагираган гэрэл, хулганы суурь болон бусад хэд хэдэн бүтээгдэхүүнээ 2021 оны 10-р сард танилцуулж амжилтанд хүрнэ гэж найдаж байна.

Nice2