Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    IHC Esports IEM Road to Rio 2022 APAC RMR тэмцээнд шалгарлаа.

    Монгол улсын IHC Esports баг 2022 оны сүүлчийн Major тэмцээн болох IEM Rio тэмцээний Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Мельбурн хотыг зорих эрхийн эзэд боллоо.

    IHC Esports IEM Road to Rio 2022 APAC RMR тэмцээнд шалгарлаа. image 5

    Ийнхүү IHC Esports баг нь Азийн аваргын төлөө хоёр удаа дарааллан шалгарч байна. Тэд өмнөх PGL Major Antwerp 2022 тэмцээний Азийн аваргад оролцохоор Румын улсын Бухарест хотыг зорин, улмаар Азийн аварга гэсэн цолыг өөрсдийн болгон Major тэмцээндээ шалгарч Бельги улсын Антверп хотруу явах эрхийг аван Монгол улсаас Major тэмцээнд оролцсон цор ганц баг болон түүхийг бичиж байсан юм.

    IHC Esports IEM Road to Rio 2022 APAC RMR тэмцээнд шалгарлаа. IHC
    Зургийг: HLTV | IHC Esports баг PGL Major Antwerp тэмцээний үеэр | Зүүн гар талаас: kabal, Techno4k, maaRaa, sk0R, nin9, bLitz

    Тэд IEM Road to Rio APAC тэмцээндээ оролцохоор 10/07-10/08 хооронд Австрали улсын Мельбурн хотыг зорих ба Хятад, Ойрхи Дорнод болон Далайн бүсийг төлөөлөн ирж буй шилдэг багуудтай өрсөлдөх юм.

    IHC Esports багийн залуус IEM Road to Rio APAC тэмцээнд доорх багуудтай өрсөлдөнө:
    Азийн бүсээс: 🇲🇳IHC Esports
    Хятад бүсээс: 🇨🇳Rare Atom
    Далайн бүсээс: 🇦🇺ORDER
    Ойрхи Дорнодын бүсээс: TBD /Яг одоогоор энэ бүсийн тэмцээн үргэлжилж байна/

    Бидний мэдээллүүдтэй хамтран ажиллагч 1XBET албан ёсны Агент Dari-Ekh St1803
    1XBET таталт, цэнэглэлт хийлгэх бол Altantuya Monkh-Erdene фэйсбүүк хуудасруу холбогдоорой.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу